Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эмнэлэг нь ХӨСҮТ болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран явуулын үзлэг шинжилгээг хийжээ.
Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, дотор, дотоод шүүрэл, дотор эмэгтэйчүүдийн эхо, дотрын өвчин илрүүлэх шинжилгээ, цус, наацын шинжилгээ зэргийг үзэж оношилсон байна. Үзлэгийн үеэр давтагдсан тоогоор 7000 гаруй хүмүүсийг үзлэгт хамруулжээ.
Үзлэг шинжилгээнд хамрагдсан нөхөн үржихүйн насны хүмүүсийн 584 хүний 34 буюу 5.8 хувь нь тэмбүүгийн халдвартай, эмэгтэйчүүдийн дундах бусад бэлгийн замын халдваруудын шинжилгээг 449 хүнээс авахад 105 буюу 23.4 хувь нь БЗДХ-тай (заг хүйтэн, трихомониаз, мөөг, нянгийн гаралтай үтрээний үрэвсэл), 22 хувь нь үрэвсэлт өвчинтэй байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zov bugdiig ni emchleed zovlogoo ogood gargaarai! Saltaa saamaa sain ugaaj baimaar yum!