Олон өдрийн дугуйн уралдаанд МОНГОЛ тамирчин түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 10

БНХАУ-ын Юньань мужид болсон Олон улсын дугуйн олон өдрийн уралдааны эрэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын дугуйчин М.Баасанхүү нийлбэр дүнгээр түрүүлж аварга болжээ. Лижианг хотод болсон 100 км үргэлжлэх сүүлийн гараанд М.Баасанхүү 3:13.58 цагийн амжилт үзүүлж түрүүлсэн юм. Тэрээр тэмцээний туршид буюу нийт зургаан гараанд нэг удаа хоёрдугаар байрт орж, бусдад нь түрүүлснээр ийнхүү аваргын болзол хангажээ.

“Маш амттай ялалт байлаа. Юньанийн уралдаан үнэхээр онцгой байдаг. Үүний нэг хэсэг болж түрүүлсэндээ баяртай байна. Хэдийгээр өнөөдөр анхаарал жаахан сул байсан ч багийнхныхаа тус дэмээр түрүүллээ” гэж Монгол Улсын тамирчин М.Баасанхүү ярьжээ.
 

Юньань мужид болсон энэхүү олон өдрийн дугуйн уралдаан нь өгсүүр замд болдгоороо дугуйчдын ур чадварыг ихэд сорьдог аж. Энэ удаагийн тэмцээнд М.Баасанхүү гурав дахь гараанд түрүүгээ алдсан ч уг гараанд өөр нэг монгол тамирчин болох Э.Билгүүнжаргал түрүүлсэн билээ.

Тус уралдааны эмэгтэйчүүдийн төрөлд Нидерландын тамирчин Аннемейк Стегхуйс дөрвөн гараанд түрүүлж, бусад гараанд эхний гурван байрт орсон гэх амжилтаар түрүүлжээ. Юньанийн олон улсын дугуйн уралдаан 2014 оноос хойш зохиогдож байгаа юм. Мангши хотоос Лижианг хүртэл нийт 650 км өгсүүр замд зохиогдсон уралдаанд нийт 36 улсын 1000 гаруй тамирчин оролцжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУРАЙ ХУРАЙ(139.28.219.134) 2019 оны 11 сарын 25

МАШ МУНДАГ БАЙНА. Энэ СПОРТЫГ төр засгаас дэмжээд өгдөг ч болоосой

0  |  0
Зочин(202.70.44.178) 2019 оны 11 сарын 21

Уг нь Мягмарсүрэн шүү дээ Баасанхүүл гээд байх юум даа

1  |  0
Ganchik(94.212.250.158) 2019 оны 11 сарын 11

Woow bayar hurgie!

0  |  0
Baaska(66.181.161.46) 2019 оны 11 сарын 11

Bayr hurgey. Mongol hunii tevcheer hatuujil uigaggui hodolmoriig haruuljee. Tand duguin sportiin ondroos ondor amjiltiig husen erooe

0  |  0
Зочин(202.126.89.234) 2019 оны 11 сарын 11

Дугуйн спорт тэсвэр хатуужлын спорт. Бороотой, шороотой, шуургатай, нартайд ч дан булчин шөрмөсний хүчээр уралдана. Бүх зардлыг өөрсдөөсөө гаргана. Сайн дугуйтай байх хэрэгтэй. Тэр нь түрийвчний хэмжээнээс хамаардаг ийм хэцүү спортод өндөр амжилт гаргасан дугуйчиддаа баяр хүргэе. Төр засаг нь дэмжээд өгдөг ч болоосой. Ард түмнийхээ нэр нүүрийг хэдэн тэнэг дарга нар нь баастайгаа хутгачих юмдаа.

0  |  0
unshigch(31.164.62.158) 2019 оны 11 сарын 11

Tand ich bayarlalaa. bi tanaar baharhaj baina. Tand az jargal eruul enh ulam ich amjilt Hysen erooe

1  |  0
unshigch(31.164.62.158) 2019 оны 11 сарын 11

Tand ich bayarlalaa. bi tanaar baharhaj baina. Tand az jargal eruul enh ulam ich amjilt Hysen erooe

0  |  0
Gggghh(37.201.171.11) 2019 оны 11 сарын 11

Delhiid ene heden tamirchidel Mongoliin neriig uud ni gargahiin. Uud ni gargasan neriig ene luivarchin ulsturchid baastai hutgaad haychih vma sda!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Oogii(92.40.176.5) 2019 оны 11 сарын 10

Mongolchuud mini mundag shuu. Harin uls turchid ni denduu ba ba.

0  |  0
miga(220.195.67.146) 2019 оны 11 сарын 14

Duguichinii ner n Baasankhuu giin Myagmarsuren ene temtseend 5dahi jilee daraallan turuulj bgaa facebook n Miga Cyclist orood nemelt medeelel awaarai duguichinii neriig zaawal zasaarai!!!

1  |  0
Тунгалаг Г.(139.5.217.47) 2019 оны 11 сарын 12

Ёстой сайхан амжилт!

1  |  0
Top