П.Мөнхтөр: Орон сууцаа олон хүүхэд төрүүлсэн гэр бүлд олго

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 16

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөртэй ярилцлаа.


-Эх орны зүүн хязгаар, Дорнод аймаг, тэр тусмаа Хэрлэн сумаар сонин юутай байна?

-Монгол Улсад жил болгон өвөл болдог, энэ дагуу өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангалаа. Манай аймагт энэ улсад байдаг бүхий л зовлон бэрхшээл бий учраас бүгдийг нь давахаас өөр аргагүй. Хэрлэн сумын Засаг даргаас гадна  Чойбалсан хотын захирагчийн хувиар аймгийн төвийн гэрэл цахилгаан, дулааны шугам сүлжээ гээд бүхий л зүйлд анхаарал хандуулан ажиллаж байна. Аймгийн төвийн сум хэдий ч зах зайдуу малтай айл өрх олон бий. Тиймээс хадлан тэжээл өвс бордоогоо ч хангалаа. 

-Дайны утаа үнэртсэн домогт тал, Халхын гол, Хамар даваанаас гадна түүхийн олон дурсгалт газрыг агуулсан аймаг бол яах аргагүй Дорнод. Тэгэхээр аялал жуулчлал хэр хөгжиж байна вэ?

-Манай аймаг тал нутаг, энэ хэрээр байгалийн гоц гойд тогтоц гэвэл бас байхгүй. Өнгөрөгч намар Халх голын дайны түүхт ой болж хүмүүс дайн болсон тал нутгийг үзэх гэж олноор зорьж байгаа нь аялал жуулчлал хөгжих боломжтойг харуулсан хэрэг. Тэгэхээр залуучууддаа эх оронч хүмүүжил суулгах замаар маршрут гаргаж, энэ замаар аялал жуулчлал хөгжүүлэх боломж бас бий. Бид орон нутгийн хэмжээнд бодож төлөвлөж байгаа зүйл олон. Дорнод аймаг бол их хатдын өлгий нутаг хэдий ч монголчууд бид түүхэн хүмүүсээ, тэр тусмаа баатруудаа тодруулах ажлаа хийсэнгүй. Өнөөдөр Хэнтий аймгийг Чингис хааны төрсөн нутаг гэж байгаагаас тухайн үеийн баатруудаа тодруулж чадаагүй. Өвөрмонголчууд гэхэд бүгдийг нь тодруулж, түүнийг аялал жуулчлалын нэг тулгуур бүс болгожээ. Манай аймагтай хил залгаа хятадын Алтан эмээл тосгоныг Балжин хатны нутаг, цаашлаад Хасарын нутаг гээд тогтоочихсон. Яах аргагүй л Хэнтийг Чингис хааны нутаг гээд хүлээн зөвшөөрчихсөн учраас булаалдах аргагүй. Гэтэл Дорнод аймаг Өүлэн, Бөртө хатны төрсөн нутаг байх жишээтэй. Намайг аялал жуулчлалын чиглэлээр олон улсын хуралд оролцох үеэр гадны хүмүүс ярьж байна. Тэд Монголд очихоор манай тэр хаан, тийм хатан төрсөн газар гээд юу ч үгүй хоосон газар үзүүлдэг. Та нар түүхэн дурсгалт газартаа тодорхой зүйл байгуулж байж хүн үзүүлэх ёстой болохоос биш хоосон газар авчирч хоосон домог яриад цааш явахгүй гэсэн. Тэгэхээр нь би манай Дорнод аймаг гэхэд Чингис хааны ээж, хатных нь төрсөн нутаг гэхэд “Тийм юм бол та нар Чингисийн хатны зүүж байсан бөгж гээд хийгээд тавьчих. Ээжийнх нь өмсөж байсан дээл гээд тавьчих”. Тэгэхээр аяндаа жуулчдыг татна гэж байсан.

-Үүнийг ажил болгоод явах боломж байна уу?

-Чойбалсан хотоо Өүлэн эхийн төрсөн нутаг гэдгийг зарлаад цааш явах ёстой болов уу. Гэтэл нэг нь гарч ирээд “Өүлэн бол энд байсан, тэнд байсан” гэх зэргээр маргаад эхэлдэг. Шоолж баалах нэг нь баална л биз, Өүлэн эхийн төрсөн нутаг гээд зарлаад явах ёстой. Алтан орд бол Чингис хааны хамгийн сүүлд амьсгалсаны төлөө байгуулагдсан хот шүү дээ. Бид нэгдэж чадахгүй юм. Монгол Улс юу хийж чадаж байна гэвэл ярьж, маргаж, нэг нь нөгөөгөө үгүйсгэж л чадна. Аялал жуулчлалын хувьд улсын нэгдсэн бодлогын түвшинд явах ёстой. Гадна дотны жуулчид аливаа улсын нийслэлийг л ярьдаг учраас бид Монгол Улсын нүүр царай болсон Улаанбаатар хотоосоо эхлэх хэрэгтэй юм. Энэ жил Улаанбаатар хотын гэрэлтүүлэгт 14 тэрбум төгрөг зарцуулсан гэхэд үнэхээр чамлалттай байгааг харлаа.

-Та өөрөө Чойбалсан хотын захирагч, гэтэл Улаанбаатарын тухай ярьж байна. Ингэхэд танай хотын гэрэлтүүлэг ямар вэ?

-Чойбалсан хот бол аймгуудад байхгүй гэрэлтэй болсон гэж бардам хэлнэ. Чингисийн төрсөн өдрийг маргах замаар яаж тогтоосон, үүн шиг Өүлэн эхийн төрсөн газрыг батлан тогтооно. Эрдэмтэн мэргэд, зохиолчид, түүхчдийг цуглуулж байгаад ч юм уу ямар нэгэн байдлаар арга хэмжээ зохион байгуулна гэж бодож байгаа. Өнөөдөр Өүлэн эхийг Баян-Уул сумынхан манайд төрсөн л гэнэ, Халх гол манайд төрсөн л гэнэ. Одоо энэ маргаанаа орхих цаг болсон. Монгол Улсыг Улаанбаатар төлөөлж байгаа шиг Дорнод аймгийг Чойбалсан төлөөлнө. Тиймээс Чойбалсандаа Өүлэн эхийн цогцолбор ч юм уу ямар нэгэн зүйл байгуулах замаар хөгжүүлэх хэрэгтэй. Маргаад байвал цааш явахгүй. Баян-Уул, Халх гол суманд нисэх буудал, төмөр зам гээд дэд бүтэц хөгжих нь дэндүү хол байгаа учраас Чойбалсандаа төвлөрч хөгжүүлэх нь зөв. “Мянганы хааны ээжийн өлмийд мөргөсөн хүн хүүхэд олно” гэх зэргээр домог зохиогоод явж байхад яагаад болохгүй гэж. Бүгд л ийм зүйл хийж бусдыг үнэмшүүлэн жуулчид татдаг. Аливаа газар, аялал жуулчлалын бүсэд байдаг ганцхан хүндрэл гэвэл Бие засах газар. Гадны жуулчдын хувьд хээр хөдөө суугаад бие засна гэсэн ямар ч ойлголтгүй хүмүүс шүү дээ.

-Энэ мэт ажлаа орон нутгийн хүрээнд шийдээд явах боломж хэр байдаг юм?

-Төсөв хөрөнгө, нэгдсэн бодлого төлөвлөгөө хараад бүтэхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө хэмжээнд их бага хэмжээгээр ямар нэг зүйл хийж л байх хэрэгтэй. Нэг их том зүйл бодоод яахав, Бие засах газраасаа л ажлаа эхэлчихэд болно. Улс, аймаг, сумын хэмжээнд хийх ажлыг нь төлөвлөөд гаргаад өгчих юм бол цааш явчихна. Дорнод орох зам дагуу Бие засах газраа байгуулаад гадна дотны зорчигчид төлбөрөө төлөөд үйлчлүүлээд явж болно шүү дээ. Хөвсгөл аймаг руу хүмүүс хөлхөж байна.

-Дорнод аймаг БНХАУ, ОХУ-тай хиллэдэг онцлогтой. Давуу тал байж л таарна?

-Манай хот 2017 оныг гаднаас ирэх аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх жил болгон зарлаж байсан. Гэтэл манайхан гаднаас жуулчид авах бус өөрсдөө гадагшаа их аялаж байна. Жуулчдын 90 хувь нь дотоодоос гадагшаа явж байгаа нь тийм ч сайн зүйл биш, цуглуулж хураасан мөнгөө гадагшаа аваачиж өгөөд байгаа юм. Хүн аялалгүй яахав, хамгийн гол нь энэ хэрээр гаднаас ирэх жуулчдын тоог нэмэх хэрэгтэй. Аялал жуулчлалын хамгийн том зүйл бол гаднаас жуулчид авчирч мөнгийг нь авч үлдэх. Түүнээс биш бид өдөр болгон, цаг тутамд Бээжин, Манжуур, Улаан-Үүд аялуулна гээд дотоодын мөнгийг гадагшаа аваачиж өгөх тухай тунхаглаж байхаар гаднаас мөнгө оруулж ирэх ажил яагаад зохион байгуулж болдоггүй юм. Би энд зөвхөн өөрийн нутаг дэвсгэрийн хил боомтоор гарч орж байгаа урсгалыг хэлсэн хэрэг шүү.

-Тэгвэл танд тодорхой тоо баримт байна уу?

-Дорнодын “Хавирга” боомтоор жилд 60 мянган хүн хятад руу гарч байна. Гэтэл Хятадаас 3000 хүн орж ирж байдаг. Энэ нь аялагчид ч биш, дийлэнх нь Монгол Улсад ажиллахаар ирж байгаа хүмүүс байдаг.

-Хүн ам цөөн учраас тийм байдаг биз?

-Тийм ч байх. Хүн ам цөөтэй улс хөгжихөд бэрх. Нэгэн жишээ дурдахад дэлхийн машин үйлдвэрлэгч нөхөр гурван сая хүн амтай Монголд үйлдвэрээ байгуулахгүй шүү дээ. Энэ мэтээс эхлээд хумигдмал байна. Тиймээс залуучуудад хандан “Та нар эх орондоо хайртай юм бол гэр бүлээ зөв төлөвлөж, олон хүүхэд төрүүлээч ээ” хэмээн уриалсан захирамж гаргасан. Монгол 10 сая хүн амтай байж дотоодын эдийн засгийг эргэлтэнд оруулна. Монгол Улс 2050 он гэхэд 10 сая хүн амьтай болох зорилт тавих ёстой. Би энэ уриалга захирамжийг бүр Засгийн газарт хандан гаргасан юм.

-Захирамж сонирхол татаж байна, танилцуулаач?

-Засгийн газрыг уриалсан захирамж юм. Тухайлбал, 2000 оноос хойш төрсөн хүүхэд одоо 18,19 хүрч ид үржлийн насандаа байна. Тиймээс та бүхэн гэр бүлээ зөв төлөвлөөд хүүхэд төрүүлээч ээ гэж орон нутгийн хүрээнд уриалж байгаа боловч Засгийн газарт хандсан уриалга бас давхар бий. Жишээ нь, дөрвөн хүүхэд төрүүлсэн эхийг тогтвортой ажлын байраар хангах, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол эцэг, эх хоёуланг нь тогтвортой ажлын байраар хангах, найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэр бүрд үнэгүй орон сууц олгох гэсэн үндсэн зарчмын асуудал хөндсөн захирамж гарган уриалсан. Өнөөдөр хүмүүст янз бүрээр орон сууц өгч байгаагаас харахад боломж байна. Тэгэхээр олон хүүхэд төрүүлсэн залуу гэр бүлдээ олго л доо.   

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Odko(103.80.210.153) 2020 оны 05 сарын 15

Gazriin tosnoos idsen munguur hytaduud oruulj irsen ter munguur ger horoololiin ailuudg oron suutsjuul chi in mongo idsen shude

0  |  0
enkh(24.1.223.65) 2020 оны 02 сарын 08

ene gaigui zasraa yu? eldev ym yrigdaad baidag!

0  |  0
battsetseg(139.5.216.214) 2020 оны 02 сарын 04

mash zuw sanal.bn ajiliin togtwortoi ajilii bair heregtei l bn shde

0  |  0
Зочин(43.242.243.135) 2020 оны 02 сарын 05

Өөрөө хүн нэг удаа тус хүргэсэн үү.Чи өөрөө хятадаас газриин тосноос авсан авилгалын мөнгөөрөө байшин бариад үнэгүй тараачихдаа чаддаг юм бол \n

1  |  0
Баярмөнх(202.9.46.161) 2020 оны 05 сарын 14

Өөрөө ядаж ганц хүнд буян хийгээч. Улсын нэр барьж өчнөөн авилга авлаа, петрочайнагаас. Одооч эхнэр чинь ажиллаж байгаа. Битгий мөөрөөд бай, хар наймаачин минь.

4  |  0
Иргэн(202.131.250.130) 2020 оны 02 сарын 05

Олон хүүхэдтэй тусмаа ахиухан газархотоос олгож, аж ахуй эрхлэх, хүүүхдээ ажил хөдөлмөрт ойр эрүүл орчинд өсгөх, орлогоо нэмэгдүүүлэх боломж олгодоггүй юи уу. Тэр өмч гэхэд хэцүү дөрвөлжин нүхэнд олуулаа шавах ямар хэрэг бна. Олон хүүхэд цаашаа сурна өөрсдөө орлогоо олоод явах, айл өрх болж тасрах гээд газар л хэрэгтэй ш дээ. Таны мэдлийн асуудал. Арай хол хараач. Дэндүү явцуу юи

2  |  0
Иргэн(66.181.161.16) 2020 оны 02 сарын 03

Зөв санаа бна. Гэхдээ үнэгүй авна гэж юу бхав урьдчилгаа хийгээд хөнгөлөлтэй нөхцөлтэй гэрээ хийвэл байртай болох хүсэлтэй олон хүн бгаа. Барилга барьдаг хувь хүмүүс кампаниуд жилд тодорхой хэмжээний иргэдэд ийм боломж олгож болно шүү дээ заавал улс төржүүлэх хэрэггүй бх. Хэрэв тийм нөхцөл боломж гарвал манайх гэдэг айл баяртайгаар хүлээж авна. Надтай адилхан бодолтой ээж аавууд зөндөө бгаа гэдэгт итгэж бна. Энэ мсж эрх мэдэлтэй, чадвартай хүмүүст хүрээсэй гэж бодлоо.

1  |  0
өлзий(66.181.161.11) 2020 оны 05 сарын 15

түрээсийн орон сууцын хөтөлбөр манай аймагт хэзээ хэрэгжих вэ

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2019 оны 11 сарын 26

Орон сууцыг соц үед хотын захиргаа мэддэг бсан. Одоо ч мөнгөөрөө авдаг цаг үе. Яахав хот өөрөө олон хүүхэдтэй эхчүүдэд зориулж байр бариад үнэгүй өгвөл болно л доо.

0  |  0
hamar(66.181.161.127) 2019 оны 11 сарын 25

er n bol biznes ajil 2 yalgaj salgaj baij uls turch boloh baih. dornod aimagt uuriig tani huleeh negen baihad huleen zuwshuuruhgui negen baina. ard irged ee sons jijig bish tom zuiliig huutsuld. uls tur zah zeel iim hetsuu baihad. tom ym sanaachilj tom hudulmuurii

1  |  0
Baterdene(103.242.45.50) 2020 оны 02 сарын 02

Naad oron suutsaa heden hvvhed tvrvvlen bnuu ymar hamaa bnaa ger orngvi eej hvnd l ogooch

0  |  2
иргэн(202.55.188.34) 2020 оны 02 сарын 05

Өөрөө хуулийг гууль болгодог. Пайтро чайнна руу өөрийнхөө бүх юмийг шахдаг. Зүгээр улс төрөөс зайлаад бизнесээ хийгээд яв.

1  |  0
Зочин(103.26.194.72) 2020 оны 02 сарын 05

Өөрөө Дорнодын ард түмэнд өндөр хүүтэй зээл өгөөд баахан байр барьцаалж, ядарсан ард иргэд байраа алдаж бсан.60 айлын орон сууц лав элбэг хожиж бсан байж өөрөө орон сууц олговол таарна.

3  |  0
иргэн(112.72.12.11) 2020 оны 02 сарын 05

ашиг сонирхлын зөрчилтэй эвгүй гардаа явж бизнесээ хийвэл таарна

2  |  0
Баяр(202.9.45.122) 2020 оны 02 сарын 05

Чи хуцалгүй яаж спирт оруулж байсан петро чайнагаас яаж хахууль авч байсан тухайгаа жаахан мөөрөөдөх дөө. Кк

2  |  0
haha(78.45.210.58) 2019 оны 11 сарын 21

uru asuulta beldeed ugtsiin bishuu aimgiin hunsnii ayulgui bdal ter uul uurhai dere anhaaral handuulaach. aimgiin hotiin zahiragch bolsiin bol hiih yoatoi ajilud ni biz de harin ch uuregee baga uhamsarlasan yum bishuu

0  |  0
иргэн(66.181.161.9) 2019 оны 11 сарын 21

сонгууль эхэлцэн юмуу хаха

2  |  0
zochin(66.181.161.84) 2020 оны 02 сарын 16

boomtuudaar orj ireh hunsnii zuil deer horig tavih heregtei

2  |  1
Top