Өмнөговь аймаг 2019 оныг Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон зарласан. Энэ хүрээнд бэлчээр усжуулалтыг сайжруулахын тулд шинээр худаг гаргах, хуучин худгуудыг засах, зарим худгуудад нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулав.
2019 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр 30 худаг, хуучин 30 худгийг засаж, 30 худагт ус өргүүр суурилуулахын зэрэгцээ төсөл хөтөлбөрөөр 20 орчим худгийг гаргаж бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэв. Ингэснээр 2018 онд бэлчээр усжуулалт 48 хувьтай байсан бол 2019 онд 50 хувь болж нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )