Монгол, ОХУ хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг баталлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ирэх арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх билээ.

Ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.29/ нэгдсэн хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг 70 хувийн саналаар баталлаа.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох гэсэн зорилтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад  хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, түүх соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ гэрээ хугацаатай юу. Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцаа хэрхэн ахисан бэ” хэмээн лавлав. Үүнд ГХЯ-наас “Энэ гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа. 1993 онд байгуулсан гэрээгээр ОХУ-ын талтай бид хэд хэдэн удаа хэлэлцээр хийсэн. Улмаар Улаанбаатарын болон Москвагийн тунхаглалд тусгагдсан асуудлуудыг энэ удаагийн гэрээнд нэмж оруулсан” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөхөө(66.181.185.74) 2019 оны 12 сарын 01

Хүн авч нохой шинших юм юу ч байхгүй гэрээ нэртэй гарын үсэгний цуглуулгаар юугаа хийнэ. Оросуудын тролл тагнууд монголыг жинхэнэ сүйрүүлж бгаа. Ерөнхийлөгч маань хүртэл сайд 2 удаа хийхдээ яаж хороллоо улсаа. Одоо 4000 км замаар нүүрсээ зөөнө гээд бгаа. Оросууд төмөр замаа тавьчихвал бид боомтоо өгнө гээд гоё үлгэр яриад эргүүг нь гайхаад инээж суугаа. Хийн хоолой үлгэр шүү манайхаан. Өөрсдөө барууны дэмжлэгтэйгээр занараа ашиглавал ашигтай. Нүүрсээ хий болгоё тэрэн дор. Монгол нефт нүүрс муу гэж тархи угаахаа болих хэрэгтэй. Муу байтлаа хятадууд зөөгөөд байхуу. Хоолой дагаж гайны оросууд ирн

0  |  0
Top