Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар тус аймгаас Улаанбаатар хотод суралцаж буй 500 оюутанд зориулсан хотхоны төсвийг баталсан байна. Өмнөговийн оюутнуудад зориулсан оюутны хотхоныг Туулын хөвөөнд барьж байгуулахаар энэ оны есдүгээр сарын 28-нд шавийг нь тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Барилгын гүйцэтгэлийг Өмнөговь аймгийн “Мэндийн говь” компани гүйцэтгэж байгаа юм. Оюутны хотхоны төсөвт өртөг нь гурван тэрбум төгрөг ажээ.
Нийт 500 оюутан амьдрах боломжтой уг хотхоныг байгуулснаар чанартай боловсон хүчнийг бэлтгэхэд сурах орчинг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм. Нэг оюутан жилд 300-400 мянган төгрөгийн зардлаар уг хотхонд амьдрах боломжтой болох юм байна.
Өмнөговь аймгаас жилдээ 500 орчим хүүхэд оюутан болж, Улаанбаатар хотыг зорин ирж байгаа судалгааг "Говийн хүү" сангаас гаргажээ. Одоогоор тус аймгаас Улаанбаатар хотод 2500 гаруй оюутан сурч байгаа бөгөөд тэдний 48 хувь нь түрээсийн байранд, 19 хувь оюутны байранд, 29 хувь нь хамаатан садан найз нөхдийндөө амьдарч байгаа гэсэн судалгааг гаргасан байна.
Сэтгэгдэл ( 9 )
Sain vils delgereh boltugai bayarlalaa
Энэ маш зөв . Эсэргүүцлийг битгий тоо. Шинэ юманд садаа мундахгүй
Ямарч ирээдүй үгүй зорилт дэвшүүлдэгээ болих хэрэгтэй. Үүний оронд орон нутгаа, говио усжуулах ирээдүйтэй төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй Улаанбаатар хот хөдөөгөөс шилжин ирэгчдээс болж нийгмийн ачаалалаа даахгүй байгааг хаа хаанаа мэдэж байж, оюутны хотхон байгуулна гэдгээ болих хэрэгтэй.\n
ih deed surguuliud hotoos garaad yavahaar hereggui bolno doo
Аймаг болгон хотхонтой болох нь. марзан юмаа.
Улаанбаатарын дүнжингарав дүүрэг байгуулагдах гэсэн өмнө зүгт Өмнө зүгийн хотхон нэртэй хот дотор хот байгуулья цөмөөрөө! Бид бурханы авралаар их баян төржээ. Энэ их баялагыг нийтээрээ хүртэж чадахгүй бол Өмнөговьчууд улсын цөөнх болж сайхан амьдарья
Saihn medee bn
Өмнөговь улс байгуулчихвийдээ лалрууд чинь
Saihan bnaa