Өмнөговь аймаг 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтий. жил" болгон зарласан. Энэ хүрээнд хөдөө ажуйн салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв Даланзадгад хотноо 200 тоннын багтаамжтай, хүнсний ногооны механикжсан зоорийг байгуулжээ. Зоорийг энэ сарын 6-нд албан ёсоор ашиглалтад орууллаа. Зоорийг хүлээн авах арга хэмжээнд сумын иргэд, ногоочдын төлөөлөл оролцсон байна.
Хүнсний ногоог хадгалах зоорьтой болсноор Өмнөговьчууд говийнхоо шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоог дөрвөн улирлын турш хүнсэндээ хэрэглэх боломжтой болно. Мөн тариаланчид өвөл, хавартаа ургац ногоогоо баталгаатай газар хадгалж зарж борлуулах боломж бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )