Чилийн агаарын нисэх хүчний онгоцыг эрэн хайх бүсэд хэд хэдэн цогцос илрүүлсэн тухай Чилийн нисэх хүчнээс мэдээлжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Чилийн нисэх хүчний С-130 онгоц хамгийн сүүлд холбоо барьсан газраас 30 км зайд онгоцны хэлтэрхийнүүд олдсон бөгөөд алга болсон онгоцных байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Харин цогцсуудыг онгоц хамгийн сүүлд холбоо барьсан газраас 40 км зайд Дрейк хоолойд олсон байна.
Аврах ажиллагаанд оролцож буй Чилийн нисэх хүчний нэгэн онгоц эдгээр цогцсыг илрүүлсэн бөгөөд цогцсуудыг осол болсон газарт ажиллаж буй Бразилын хөлөг онгоц дээр гаргажээ.
Чилийн нисэх хүчний C-130 Hercules цэргийн тээврийн онгоцтой өнгөрсөн даваа гарагт орон нутгийн цагаар 18.13 цагт холбоо тасарсан. Үүнээс хойш долоон цагийн дараа Чилийн нисэх хүчин онгоц осолд орсныг хүлээн зөвшөөрч, эрэл хайгуулын ажиллагаа явуулж байгаа билээ Осолдсон онгоцонд нисэх багийн гишүүдийн хамт нийт 38 хүн явж байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
харь гаригынхан аваад явчихаж ч мэднэ
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37