Радараас алга болоод байсан Чилийн С-130 “Херкулес” цэргийн тээврийн онгоцыг осолдсон гэж тооцох шийдвэр гарчээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, энэхүү шийдвэрийг нийт 38 хүн тээвэрлэж явсан онгоцны багтай холбоо тасарснаас хойш долоон цагийн дараа гаргасан байна. Чилийн нисэх хүчин болон гаднын нисэх онгоц, усан онгоцоор хэрэг явдал гарсан бүсэд амьд үлдсэн байж болзошгүй хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явуулж байна.
С-130 онгоц даваа гарагт орон нутгийн цагаар 16.55 цагт Чилийн Пунта Арена хот дахь “Чабунко” баазаас хөөрч, Өмнөд туйлын нисэх онгоцны бааз руу чиглэж байжээ. Онгоцонд багийн 17 гишүүнээс гадна 21 зорчигч явж байжээ. Зорчигчид нь газрын тосны хоолойг засварлах ажилчид байсан гэнэ.
АНУ, НАТО-гийн гишүүн орон зэрэг улсын нисэх хүчинд ашиглагддаг ”Херкулес” цэргийн тээврийн онгоц Чилийн нисэх хүчинд долоон ширхэг байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )