Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оныг “Боловсролын салбарыг дэмжих жил” болгон зарласан. Онцлох жилд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийнэ. Тухайлбал дөрвөн суманд шинэ сургууль байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Мөн 200 орчим багш эмч нарыг МУБИС, Глобал удирдагч их сургуультай хамтран сургахаар сургалтыг эхлүүлсэн байна. Тухайн хамтран ажиллаж байгаа сургуулийн багш нар орон нутагт ирж хичээлийг заахаараа орон зай, цаг хугацаа, эдийн засаг хэмнэх давуу талтай юм. Сурч буй магиструудын сургалтын төлбөрийн нэг сая төгрөгийг аймгийн төсвөөс төлөх юм.
Сэтгэгдэл ( 0 )