АНУ-ын “Whirlpool” компани Их Британи, Ирландын зах зээлээс хагас сая ширхэг угаалгын машиныг эргүүлэн татахаар болжээ. Тус компанийн 2014 оноос хойш гаргасан “Hotpoint”, “Indesit” загварын угаалгын машинууд шатах магадлалтай гэж үйлдвэрлэгч мэдэгджээ.
Ийм загварын угаалгын машины эзэд алдаатай сэлбэгийг сольж өгөх эсвэл шинээр илгээхийг хүлээх шаардлагатай болж байна.
Хэдэн жилийн өмнө тус компанийн хатаагч машин шатсан хэрэг гарснаас хойш таван сая гаруй энэ төрлийн машиныг зах зээлээс эргүүлэн татаж байсан билээ. Хэвлэлд мэдээлснээр, “Whirlpool” фирмийн угаалгын машин шатсан нийт 79 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд азаар хүн гэмтэж бэртээгүй байна. Энэ төрлийн угаалгын машинтай хүмүүс тус компанийн тусгайлан нээсэн цахим хуудсанд хандаж, машин нь гэмтэлтэй эсэхийг шалгаж болох гэнэ. Үүний тулд загварын нэр, үйлдвэрийн дугаарыг оруулах хэрэгтэй аж.
“Whirlpool” компанийн дэд ерөнхийлөгч Зул сарын өмнө тав тухыг нь алдагдуулж буйд худалдан авагчдаасаа хүлцэл өчжээ.
Сэтгэгдэл ( 1 )
bidend hamaagui medee tavihaa bolioch