[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хийжүүлсэн ундаанаас татгалзах ёстой ДОЛООН шалтгаан

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Хийжүүлсэн ус, ундаа уух дуршлаа зогсоох нь амаргүй ч гэлээ үүнээс татгалзах нь танд ашиг тустай байх болно. Өөрийнхөө эрүүл мэнд, сайн сайхны төлөө гаазтай зүйлээс татгалзах ёстой долоон шалтгааныг нэрлэе.

Толгой өвдөхөө болино

Хэрэв толгой тань байнга өвддөг бол хийжүүлсэн ундаатай холбоотой байж болох юм. Чихэрлэг найрлага нь тархи, мэдрэлийн тэнцвэрт байдалд нөлөөлж, түгшүүр, нойргүйдэлд хүргэдэг.

Хоол илүү сайхан амтагдах болно

Тийм ээ, та итгэхгүй байж болох ч хийжүүлсэн ундаанаас татгалзсанаар та хоол илүү гоё үнэртэй, амттай болж байгааг мэдрэх болно.

Чихрийн шижингээс сэргийлнэ

Есөн жилийн турш явуулсан судалгаагаар гаазтай ундаа хэрэглэдэг хүмүүс чихрийн шижин өвчин, бодисын солилцооны хямрал үүсэх эрсдэл нэмэгджээ.

Яс илүү бэх болно

Хийжүүлсэн зүйлээс зайлсхийх нь ясыг тань бэхжүүлж, хугарах эрсдэлийг бууруулна. Судалгаагаар өдөр бүр хийжүүлсэн ундаа уух нь 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд ​​хүзүүний үений хугарал үүсэх эрсдэлийг 14 хувиар нэмэгдүүлж, ямар ч насны эмэгтэйчүүдийн ясны эрдэс муудаж байгааг харуулжээ.

Эрүүл бус хоолноос татгалздаг болно

Хийжүүлсэн ундаа уухаа больсноор та бургер, хот дог, кебаб зэрэг ашиггүй, түргэн, эрүүл бус хоол идэхийг хүсэхээ болино.

Архи, согтууруулах ундаанаас татгалзана

Энэ бол шинжлэх ухааны баримт! Хийжүүлсэн ундаа, содыг согтууруулах ундаатай холих үед цусан дахь архины концентрац нэмэгддэг байна. Хийжүүлсэн ундаанаас татгалзсанаар та архи, согтууруулах ундаанд ямар ч дуршилгүй болно.

Бөөр илүү сайн ажиллана

Бөөр нь хорт бодисыг биеэс зайлуулж, цусны даралтыг тогтворжуулдаг учир хийжүүлсэн ундаанаас татгалзсан хүн хоол хүнснээсээ эрдэс бодис хангалттай авах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top