[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Танай гэрт тав тух бүрдүүлэх ДОЛООН зүйл

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Айл гэрийн тохь тух энгийн зүйлээс эхэлдэг. Унтлагын өрөө, гал зуух, угаалгын өрөөг тань чимж, тав тухыг мэдрүүлэх долоон энгийн зүйлийн талаар өгүүлье.

Ор, дэрний даавуу

Хөнжлийн даавуу, ор дэрний хэрэгсэл гоё сайхан байх нь бус биед тав тухтай байх нь чухал.

Аяга, таваг

Аяга, таваг, халбагаа зөв сонгосноор өөрсдөдөө төдийгүй ирсэн зочинд тав тухыг бүрдүүлж чадна. Мөн танай гэр бүлийнхний сэтгэл санааны байдлыг “хариуцна”.

Алчуур

Зөөлөн, хөвөн даавуун алчуур нь чанартай бөгөөд ариун цэврийн өрөөнд тань дулаан нэмнэ.

Данх

Цай амттай болох эсэх нь данхнаас их хамаарна. Мөн ая тухыг мэдрүүлэхээр хийц, загвартай байвал гэр бүлийн уур амьсгалд таатай нөлөө үзүүлнэ.

Ваар

Орчин үед тунгалаг, шилэн ваар трэнд болсон. Ийм ваар нь танд эрч хүч, уран бүтээлийн онгод өгдөг байна.

Эд зүйл хадгалдаг хайрцаг

Эд зүйл хадгалах хайрцаг, сав, сагсандаа ач холбогдол өгөөрэй. Танай гэрийн интерьерийн бас нэгэн шийдэл юм.

Баримал

Танай гэрт байх баримлууд нь интерьерт чухал нөлөө үзүүлнэ. Шувуу болон өөр амьтай зүйлийн баримал нь гэрийн ургамлуудтай сайн зохицдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top