АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудалд түүний эсрэг шинэ буруутгал гарч ирж магадгүй байна. Энэ талаар АНУ-ын Конгрессын доод танхимын хууль зүйн хороо Колумбиа тойргийн давж заалдах шүүхэд илгээсэн захидалдаа өгүүлжээ. Конгрессын гишүүд Цагаан ордны хуулийн зөвлөх асан Доналд МакГаны мэдүүлгийг сонсохыг хүсэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Төлөөлөгчдийн танхим дахь олонхыг бүрдүүлж буй Ардчилсан намынхан төрийн тэргүүнээ албан тушаалаас нь огцруулах асуудлаар байр сууриа бэхжүүлэхийг хүсэж байгаа тул шинэ алхам хийхээр эрэлхийлж байна.
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим саяхан Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг шүүх ажиллагаа (импичмент) явуулахыг олонхын саналаар дэмжсэн билээ. Түүнийг хоёр үндэслэлээр буруутгаж байгаа юм. Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутгагдаж буй Трамп итгэл хүлээгээгүй гурав дахь Ерөнхийлөгч /АНУ-ын/ болсон. Түүнийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа эрх мэдлээ хэтрүүлж, дотоодын улс төрийн тэмцэлдээ гадаадын Засгийн газрыг ашиглахыг завдсан гэж буруутгаж байна. Түүнчлэн энэ асуудлын мөрөөр шалгалт хийх Конгрессын түр хорооны үйл ажиллагаанд зориудаар саад учруулсан гэжээ. Одоо АНУ-ын Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар шүүх ажиллагаа Конгрессын дээд танхим сенатад болно. Сенатын гишүүдийн гуравны хоёр Трампад итгэл үзүүлэх боломжгүй гэж үзвэл АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах боломжтой юм. Тус улсын түүхэнд өмнө нь сенатад шүүгдэж байсан хоёр Ерөнхийлөгч бий. Гэхдээ Эндрью Жэксон, Билл Клинтон нар Ерөнхийлөгчийн суудалдаа үлдэж байв. Доналд Трампын асуудлаар ч Бүгд найрамдах намынхан олонх нь байдаг сенат түүнийг суудалд нь үлдээх магадлал өндөр.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намынхан Доналд Трампын эсрэг шинэ “ял” оноохоор төлөвлөж байгаа. Энэ талаарх баримт бичигт “Трампын хуучин зөвлөх Доналд МакГан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадын оролцоо болон Америкийн удирдагч мөрдөн байцаалтыг зогсоох хэд хэдэн оролдлого хийснийг гэрчилнэ” гэжээ. Үүнтэй холбоотойгоор Конгрессын гишүүд шүүх МакГаныг Конгрессын хууль зүйн хороонд мэдүүлэг өгөх үүрэг оноох ёстой гэж үзэж байна. “Хэрэв МакГан гэрчилбэл Ерөнхийлөгч Доналд Трамп хууль зөрчсөнийг нотлох баримт гарч ирж, Төлөөлөгчдийн танхимаас баталсан импичментийн заалтад багтаагүй бол тус хороо шинэ зүйл гаргах зөвлөмж хүртэл зохих арга хэмжээг авна. Мөрдөн байцаалтын ажиллагааны хэсэг болгон МакГаны гэрчлэлийг сонирхож байгаа нь хэргийг нээлттэй байлгахад хангалттай гэж Конгрессын гишүүд бичиж байна.
Эргэн санахад, МакГан 2016 онд Трампын Ерөнхийлөгчийн кампанит ажилд идэвхтэй оролцож, сонгуулийн штабт нь хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Доналд Трамп сонгуульд ялсны дараа МакГан Төрийн тэргүүний хуулийн зөвлөх болсон. Түүний Трамптай хийсэн зөрчил нь тусгай прокурор Роберт Мюллерийн комиссын мөрдөн байцаалтын үр дүнд үүссэн юм. Энэ нь Ерөнхийлөгч Трамп болон түүний ойр дотнын хүмүүсийн Орос улстай үүсгэсэн "харилцаа”-г ил болгох зорилготой. “The New York Times” сонинд бичсэнээр Трамп МакГанд нарийн үүрэг даалгавар өгчээ. Роберт Мюллерийг албан тушаалаас нь чөлөөлөхийн тулд Хууль зүйн яамтай холбоотой харилцаа холбоогоо ашиглах ажилдаа оржээ. Гэсэн хуулийн зөвлөх энэ ажлыг хийхээс татгалзсан гэж үзэж байгаа юм. Тэрбээр 2018 оны намар огцорчээ. МакГан Мюллерийн комисстой идэвхтэй хамтран ажиллажээ. Түүний эцсийн тайланд хуулийн зөвлөх асны нэрийг олон удаа дурдсан байдаг. Тодруулбал, комиссын гишүүдэд өгсөн ярилцлагадаа өмгөөлөгч Трамп түүнд Мюллерийг ажлаас халахыг Хууль зүйн яамаар дамжуулан хоёр удаа тушаасан ч хоёуланд нь эрс татгалзсан хариу авчээ.
Трамп: Ардчилсан намынхан хууль зөрчиж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид ширүүн бөгөөд хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн захидал илгээжээ. Тэрбээр Ардчилсан намынхныг Үндсэн хуулийг зөрчин эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэв. Түүнд итгэл үзүүлэх эсэх асуудал нь Америкийн хууль тогтоох байгууллагын түүхэнд урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй Үндсэн хуулийн эсрэг эрх мэдлээ урвуулан ашиглаж буй Ардчилсан намын үйлдэл гэдгийг Трамп онцолжээ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгресст шалгалт явуулахад нь саад учруулсан гэж хоёр заалтаар буруутгаж байгаа нь Үндсэн хууль, эрх зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн гэсэн байна. Доналд Трампын үзэж буйгаар итгэл хүлээлгэх эсэх үйл явцыг эхлүүлэхдээ Төлөөлөгчийн танхимын дарга Америкийн ардчилалд нээлттэй дайн зарласан аж. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгаж буй нь төсөөллөөс урган гарсан, ямар ч үндэслэлгүй, зохиомол зүйл гэнэ. Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй энгийн яриа өрнүүлсэн бөгөөд хоёр дахь яриаг нь мушгин тайлбарласан гэжээ.
Америкийн хуулийн уян хатан байдлыг ашиглав
2019 оны тавдугаар сард Мюллерын комиссын ажлын төгсгөлд Трамп Цагаан ордны одоогийн болон хуучин ажилчдад тусгай прокурортой хамтран ажиллахыг хоригложээ. МакГан энэ шийдвэрийг чанд мөрдөж байв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсантай холбоотойгоор Трампын эсрэг шинэ мөрдөн байцаалт эхлэхэд Төлөөлөгчдийн танхим хуучин хуулийн зөвлөхийг нь Конгрессын хуралдаанд оруулах санал хүргүүлжээ. Гэхдээ тэр тэднийг үл тоомсорлов. Хэрэв Колумбиагийн дүүргийн шүүх МакГаныг конгрессын хуралдаанд оролцохыг зөвшөөрвөл түүний гэрчлэлийг эцэст нь сонсох болно.
Албан ёсны буруутгалыг Доналд Трампт хэдийн хүргүүлснийг конгрессын гишүүд юман чинээ тоохгүй байна. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, парламентад саад учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Сануулахад, энэ сарын 18-нд Төлөөлөгчдийн танхим санал хураасан билээ. Одоо үүнийг сенат хэлэлцэх ёстой. АНУ-ын Үндсэн хуульд зааснаар Конгрессын дээд танхим л Ерөнхийлөгчөө огцруулах эсэх тухай эцсийн шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй. Гэсэн хэдий ч хууль зүйн хорооноос ирүүлсэн албан бичигт Конгрессын доод танхимаас гаргасан нэхэмжлэл эцсийнх биш гэжээ.
“Мэдээжийн хэрэг Трампыг буруутгаж байгаа үндэслэл нь импичмент зарлахад хангалтгүй юм. Прокурорын байр суурь хууль эрх зүй, улс төрийн хувьд сул байна. Шүүх болон Америкийн энгийн хүн хоёулаа өөр улсын Төрийн тэргүүнийг авлигатай тэмцэхэд ятгасны төлөө Ерөнхийлөгчөө зайлуулах шаардлагатай шалтгааныг ойлгохгүй байгаа. Конгресст Трампын хэргийг хэлэлцэх үеэр АНУ-д түүнд итгэл үзүүлэхгүй байхыг дэмжигчдийн тоо нэмэгдээгүй нь тохиолдол биш юм. Ардчилсан намын удирдлага байр сууриа сул байгааг ойлгож байгаа тул шинэ, гэнэтийн алхам хийхээр төлөвлөж байна” гэж “RT” агентлагт бичжээ. Эцэст нь Ардчилсан намын зорилго бол Америкийн олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, хамгийн чухал нь сенат дахь Бүгд найрамдах намын фракц юм. Трампыг засгийн эрхнээс зайлуулахын тулд Конгрессын дээд танхимд 67 санал хэрэгтэй. Ардчилсан намын фракц 45 сенатортай. Тиймээс бүгд найрамдахчуудыг ялах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн эсрэг хөдөлшгүй муу материалыг олох замаар л үүнийг хийж болно. Намын гишүүд нь түүнийг дэмжихээс өөр аргагүй, үгүй бол өөрсдийнх нь нэр хүндэд хөнөөлтэй гэж шинжээчид үзэж байна. Мөн Ерөнхийлөгчийнхөө эсрэг хийх тэмцлийн үеэр Ардчилсан намынхан Америкийн хуулийн уян хатан байдлыг Төрийн тэргүүнийг албан тушаалаас нь огцруулах асуудалд ашиглаж байгааг тэмдэглэжээ.
Тактикийн алхам
Шинжээчдийн үзэж байгаагаар Ардчилсан нам Трампыг шүүх хурлыг хуралдуулах цорын ганц зорилгоор МакГаныг шүүх хуралд дуудахыг хүсэж байгаа аж. Хууль зүйн хороонд давж заалдах нь Төрийн тэргүүнийг эсэргүүцэгчдийн хийсэн сайн тактикийн алхам гэнэ. “Импичмент зарлах үйл явцыг удаашруулах нь ардчилагчдын эрх ашигт нийцнэ. Ерөнхийлөгчийг аль болох удаан “цохилтод байлгах” нь тэдэнд ашигтай. Тэд Төлөөлөгчдийн танхимд импичментийг удаашруулах боломжтой байсан. Гэхдээ Ардчилсан намынхан илүү зальтай үйлдэл хийжээ. Тэд Трампын эсрэг хэргийг Сенатад шилжүүлэх шатанд шүүх ажиллагааг гацаахаар шийдсэн” гэж шинжээч Брутер өгүүлжээ.
Одоо Ардчилсан намынхан бүгд найрамдахчуудын харьяалагддаг Конгрессын дээд танхимыг яаруулах болно. Трампын эсрэг шинэ буруутгал гарч ирнэ. Бүгд найрамдахчууд Ардчилсан намыг Конгрессын доод танхим дахь мөрдөн байцаалтын ажиллагааг хойшлуулсанд буруутгах болно. Ардчилсан намынхан бүгд найрамдахчуудыг мөрдөн байцаах ажиллагааг дээд танхимд хойшлуулсан гэж буруутгах болно гэж шинжээч үзэж байна. Үүний зэрэгцээ, Трамп энэ түүхийг бүхэлд нь импичментээр дуусгах нь ашигтай гэдэгт мэргэжилтнүүд анхаарлаа хандуулж байна. Ерөнхийлөгчийгөө албан тушаалаас нь огцруулахаар ардчилагчдын тавьсан зорилтуудын нэг нь түүнийг сэтгэл зүйн хувьд хугалах явдал байсан гэж шинжээчид үзэж буй. Үүнийг хийхийн тулд тэд Трампын хүч чадал, мэдрэлийг цуцаах урт хугацааны, хэрцгий боловч шууд үр дүнд хүрэхгүй арга хэмжээ авна. Гэсэн хэдий ч импичментийг хойшлуулах тактикийг сонгосноор Ардчилсан нам амжилтад хүрнэ гэдэгт шинжээчид итгэлтэй биш байна.
Сэтгэгдэл ( 1 )
ene bol amerikiig udez sursan delhiin olon ornii jvuulaga zovhon ardchalsan namiimhan bish Trumpiig eronhiilogch bolgohgui gez olon oron reklam hiiz temcsen sajhan shuudee