Шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан Тээврийн цагдаагийн алба хүч нэмэгдүүлэн ажиллаж буй талаараа мэдээлэв. Баярын энэ өдрүүдэд хоногт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40-50 жолоочийг илрүүлж байгаа бөгөөд энэ зөрчил энгийн өдрүүдийнхээс 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Арванхоёрдугаар сар гарснаас хойш согтуугаар автомашин жолоодсон 907 зөрчил, согтуугаар зам тээврийн осол гаргасан 39 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт осол хэргийн 70 орчим хувь нь шүргэлцэх, мөргөлдөх осол байгаа учир хөдөлгөөний дүрмийг баримталж, шинэ жилийн баярт оролцохдоо тээврийн хэрэгсэх жолоодохгүй, дуудлагын жолооч дуудаж зорчихыг анхааруулав. Тэрчлэн олон торгуультай тээврийн хэрэгслийг зогсоож, жолоочийн бичиг баримтыг хурааж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )