Америк Ираны дипломат харилцаа ихээхэн нарийн төвөгтэй яг л савангийн дуурь лугаа ээдрээтэй харилцаатай билээ. Энэ харилцаа лав сүүлийн дөрвөн арван дамнан 40 жил үргэлжилж байна. Хоёр талын байр суурь хэсэгтээ намжина уу гэхээс бүр намждаггүй нь энэ хоёр улсын харилцааг улам ээдрээтэй болгож байдаг юм. Түүхийн үүднээс нь аваад үзэхэд АНУ болон баруун европын орнуудын дэмжлэгтэйгээр 1940-өөд оны сүүлээр хувьсгал ялсан ч дахин 40 жилийн жилийн дараа 1980 онд Ираны хувьсгалаар хаант засгаа түлхэн унагаж өнөөгийн бидний мэдэх Иран улс бий болсон түүхтэй. Барууныхны сэдэж Америкийн оройлсон хувьсгал төд удалгүй ЗХУ гэх “том баавгай” гарч ирэн хүч тарамдаж улмаар ихээхэн шашинжсан Иран болсон юм.
Төвөг удаж буй Трамп
Тэртээ тэргүй ээдрээтэй харилцаатай АНУ-Ираны харилцааг төрийн тэргүүн Трамп нь улам өрдөж орхив. Энэ удаад Трампын удсан төвөг тэр бүр амархан арилахгүй нь тодорхой. Учир нь Ирандаа нэр хүндтэй цэргийн зүтгэлтэн АНУ-ын явуулсан цэргийн ажиллагааны үеэр насан эцэслэсэн болохоор тэр. Ираны тусгай албаны тэргүүн Касем Сулеймани болон албаны өөр бусад дөрвөн хүн Багдад олон улсын нисэх онгоцны буудалд амиа алдав. Амиа алдах алдахдаа АНУ-ын явуулсан дронын дайралтын улмаас амиа алдсан нь энэ. Ирандаа нэр нөлөө бүхий алдартай Ираны хувьсгалыг хамгаалагчдын корпус буюу “Күдс” тусгай албаны тэргүүн, генерал цолтой тэрбээр нэр нөлөө нь цуурайтаж буй цэргийн зүтгэлтэн, улс төрчдийн нэг байв.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх дуулиант үйл явдлыг мэдээлээд удаагүй байтал АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагон АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр явуулсан цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан болохыг батлав. Гэхдээ бусад хэвлэлийн бичээд байгаа шиг шууд Сулеймани руу чиглэсэн цэргийн ажиллагаа байсан гэж илэрхий мэдэгдээгүй юм. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Америкийн Засгийн газар тэр дундаа Батлан хамгаалах яамны зүгээс Ирак дахь Ираны цэргийн ажиллагаанаас сэргийлэх алхам байсан гэж мэдэгдсэн. Гэвч энэ мэдэгдэлд Ирак ч, Иран ч, Ойрх Дорнодын бусад улсууд ч тийм амархан итгэж өгөхгүй л байна. АНУ-ийн тагнуулын албадын олж мэдсэнээр Сулеймани тэргүүтэй Ираны цэргийн хүчин АНУ-ын хэд, хэдэн дипломатууд болон цэргийн алба хаагчид, Ирак дахь цэргийн эвслийн баазад халдлага хийхээр төлөвлөж байсан гэнэ. Эрхэм уншигч танд дээрх мэдээлэл ихээхэн танил сонсогдож байж болох. Учир нь Ойрх Дорнодын хэд, хэдэн улсуудад цэргээ оруулахдаа тагнуулын албаны цуглуулсан дээрхтэй ижил мэдээлэл дээр тулгуурлан хийсэн байдаг. Хожим нь үнэн, худал нь үл мэдэгдэх олон арван мэдээлэл гарч АНУ-ын засаг захиргааг шүүмжилдэг ч эх дэлхийн энх амгалан, ардчилал, хүний эрх, тэгш байдлын төлөө гэж “Сем авга”-ынхан цээжээ дэлдсээр өнгөрдөг билээ.
АНУ-ийн тагнуулын албадын олж мэдсэнээр Сулеймани тэргүүтэй Ираны цэргийн хүчин АНУ-ын хэд, хэдэн дипломатууд болон цэргийн алба хаагчид, Ирак дахь цэргийн эвслийн баазад халдлага хийхээр төлөвлөж байсан гэнэ.
Трампын ойворгон үйлдлээс болж амиа алдсан Сулеймани Ирак дахь Ираны цэргийн зөвлөхүүдийн үйл ажиллагааг тэргүүлж, Ираны дээд удирдагч Али Хаменейн шууд удирдлага доор цэрэг, тагнуулын ажиллагааг нь оройлж байсан гол дүр юм. Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа түүнийг “алан хядагч” гэж цоллож байлаа. Энэ нь Ираны засаг захиргаа тэр дундаа Ойрх Дорнодын улсуудын зэвүү, дургүйг зэрэг хүргэсэн хэрэг болсон. Ираны эрх баричгид Сулеймани амь үрэгдсэн болохыг нотолж, АНУ хийсэн үйлдлийнхээ шанг ямар нэгэн байдлаар хүртэх ёстой гэж мэдэгдсэн.
Тагнуулын албаныхаа олж илрүүлсэн мэдээлэлд абсолют үнэн гэж итгэсэн АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп хариу арга хэмжээ авах тухайгаа өнөөх л дээрэнгүй байдлаараа мэдэгдэв. Хэрэв АНУ руу, тэдний дипломат алба хаагчид руу чиглэсэн ямар нэгэн үйлдэл Ираны зүгээс гаргасан тохиолдолд Ираны 52 байнд хүчтэй цохилт өгнө гэж сүрдүүлсэн билээ.
Ээдрээт харилцаа
АНУ-ын гадаад харилцааны бодлого Иран улсыг хаант засаглалтай байхыг дэмжиж ирсэн бөгөөд 1953 онд болсон төрийн эргэлтийн үеэр Ираны хаант засгийн талд хүч хавсарч байлаа. Тиймээс ч тухайн үед дээсэн дөрөө дээр дэнжгэнэж байсан хаант засгийн хувь заяаг хадгалж үлдэж чадсан билээ. Гэхдээ олон жилийн тэр дундаа 2500 жилийн түүхтэй хаант засаг төрийн эргэлтээс ердөө 40 хүрэхгүй жилийн дараа нуран унасан юм. Газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй энэ улсын дотоодын нөхцөл байдал 1960-аад оны сүүлээр илэрхий хурцдаж байсан ч хаант засаг үүнийг хүчээр дарж байлаа. Улмаар 1978 оны нэгдүгээр сараас хувьсгалт нөхцөл байдал бий болсон юм. Энэ удаад үймээн самууныг ашиглан арвин их нөөц рүү нь шунасан их гүрнүүд сөрөг хүчнийхэнтэй хүч хавсран хаант засгийг түлхэн унагаахаар шунаж эхлэв. Гайхалтай нь 1953 онд Хаант засгийг хамгаалах талд байсан АНУ Исламист хөдөлгөөнүүдийг нь дэмжиж байлаа. Гэвч нөгөө талд нь хувьсгалын марксист чиг баримжаатай бүлэглэлийг нь ЗХУ дэмжиж илтэд санхүүжүүлж байсан юм.
Трампын анхны зарлигуудын нэг нь шууд бус утгаараа Ирантай холбогдож байсан нь тодорхой харагддаг. Дональд Трамп 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “АНУ-ыг гаднын террорист бүлэглэлээс хамгаалах тухай” зарлиг нь Исламын улс бүлэглэл цаагуураа Иран, Ирак руу чиглэж байсан нь тодорхой.
АНУ сүүлд нь чөтгөр лугаа үзэж, үгийн муухайгаар харааж байсан Айатолла Хомейнитэй холбоо тогтоож, хувьсгалын ээдрээт жилүүдэд ар талаар нь хангаж байсан нь нүцгэн үнэн. Гэхдээ Айатолла тэргүүтэй шашны зүтгэлтнүүд их гүрнүүдийн ашиг сонирхлыг эх нутагтаа нэвтрүүлэхгүй гагцхүү хувьсгалын үйл хэрэгт ашиглана хэмээн илэрхий мэдэгдэх болсон нь Иран-АНУ-ын савангийн дуурь шиг нарийн төвөгтэй харилцааны үндсийг тавьсан билээ.
Ээдрээт харилцааны гал 2017 онд Трамп засгийн эрхэнд гарснаас хойш улам өрдөгдөх болсон. Трампын анхны хууль зарлигуудын нэг нь шууд бус утгаараа Ирантай холбогдож байсан нь тодорхой харагддаг. Дональд Трамп 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “АНУ-ыг гаднын террорист бүлэглэлээс хамгаалах тухай” зарлиг нь Исламын улс бүлэглэл цаагуураа Иран, Ирак руу чиглэж байсан нь тодорхой. Тухайн цаг үед Персийн буланд хүчирхийлэл даамжраад байсан цаг. Одоогоор бүрэн тогтоогдоогүй байгаа ч Ираны талаас ч, АНУ-ын талаас ч нэгнийгээ тагнаж чагнах хэд, хэдэн ажиллагаа зохион байгуулсан. Хоёр тал аль, аль нь үгүйсгэсээр өнөөгийн ээдрээт нөхцөл байдлын ирмэг дээр ирсэн юм. Улмаар 2019 оны тавдугаар сараас байдал эрс хурцдаж хоёр тал жижиг хэд,хэдэн ажиллагаа зохион байгуулсан нь өдий, төдий хүний амь насыг авч одсон.
АНУ, Их Британи, Саудын Араб тэргүүтэй улс гүрнүүд наанадаж эх нутгаа хамгаалах, цаашлаад олон улсыг алан хядах аюулаас хамгаалах үйлсэд нэгдэж буй. Гэхдээ Иран улс үүнийг их гүрнүүдийн ашиг сонирхол гэж үзэж байгаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Иран улс цөмийн зэвсэг хөгжүүлэхэд хүлээцтэй хандаж байсан ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан пуужингийн болон цөмийн зэвсгийн судалгаандаа ханцуй шамлан орно гэж мэдэгдээд байна. Одоогоор Ираны засаг захиргаа цөмийг зэвсэглэлээр үү, эсвэл эрчим хүчний чиглэлээр хөгжүүлнэ гэдгээ тодорхой мэдэгдээгүй байгаа билээ.
* * *
Иран улс насан эцэслэсэн генералаа оршуулаад удаагүй байна. Ард иргэдийнх нь ч гашуудал тайлагдаагүй байна. Иран улс гашуудал дууссаны дараа ямар шийд гаргахаа шийдвэрлэнэ. Орон нутгийн цагаад нэгдүгээр сарын 06-ны өглөө Иран болон АНУ-ын төлөөлөгчид хэлэлцээрийн ширээний ард суусан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй.
“АНУ-Ираны нөхцөл байдал хэзээ ч ийм ээдрээтэй болж байгаагүй. Ялангуяа шашны дээд тэргүүний шууд удирдлага доор байх “Кудс”-ын тусгай албаны тэргүүн амиа алдсан нь байдлыг улам хурцатгаж байгаа юм. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч цаашдын нөхцөл байдлаа бага ч атугай тооцоолж гэмээ нь дайны аюулаас сэргийлж болно. Гэхдээ хувь хүний хандлагаас болж АНУ-Ираны харилцаа улам хурцдах төлөвтэй байна” АНУ-ын хараат бус судалгааны төвийн мэргэжилтэн Жорж Холдстайн ярьжээ.
Сулеймани АНУ-ын олж тогтоосон шиг алуурчин байж болно. Гэхдээ алан хядагч байгаагүй. Түүнийг нь батлах нэгээхэн ч баримт үгүй. Яг АНУ руу цохилт хийнэ гэдэг ч тодорхой мэдээлэл бус. Дээрээс нь нөхцөл байдлыг ажиглан буулт хийхийн оронд “Дагалдан” шоу шигээ огцом хөдөлгөөнтэй шийдвэр гаргаж, мэдэгдэл хийж буй Дональд Трампын үйлдэл байдлыг улам дэвэргэж байна. Үүнийг Их Британи, Канад, Австрали улсын төрийн тэргүүнүүд мэдэгдэлдээ онцолсон. Хятад, ОХУ ч мөн адил Персийн булан дахь нөхцөл байдлыг дэвэргэх нь аль, аль талдаа ашиггүй гэж мэдэгдсээр байна.
Сэтгэгдэл ( 4 )
Иран Америкийн эсрэг том дайн хийхгүй байх аа. Ёстой ”Санаа байсан ч сачий хүрэгүй ” хойно яах билээ. Дайн хийвэл юун түрүүн цөмийн технологийн газруудаа устгуулна. Тэрнээсээ айна. Харин энд тэндхийн лалын шийд террорист бүлэглэлийн гараар аллага хядлага л үйлдэж магадгүй.
Muusain hargis hulchgar LALaruudiig has taarsan gazar ni ustgah heregtei. Ednii zorilgo delhii yertuntsiig haranhuin dund bailgaj hun ardiig boolchiloh.
Дэлхийд ганцаараа оршин байгаа мэт зандалшчлах энэ америк түүний энэ бүдүүлэг түрэмгий трампыг өөрийг нь устгавал таарна
Шал худлаа мэдээ байна Энэ хэргийг Изералийн тагнуултай тэдний шаардлагаар Цагаан ордоны эзэд хийсэнийг АНУ ын тагнуулын алба мэдэгдсэн байгаа