ӨМНӨГОВЬ: Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

Өмнөговь аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу өвчний эзлэх хувь 20 хүрээд байна. Онцгой комиссын гишүүд эмнэлэг, өрхийн эмнэлгээр явж бодит байдалтай танилцан сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан арга хэмжээг нэгдүгээр сарын 20 хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийг амны хаалт зүүх, гараа угааж ариутгах, бага насны хүүхэд, жирэмсэн эх, ахмад настанд анхаарлаа хандуулах хараа хяналтаа сайжруулах, томуу өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг онцгой анхааруулсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top