ХАЛУУН СЭДЭВ: АНУ Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Вашингтон Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдлын намжаах зорилгоор ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавилгүйгээр Тегерантай хэлэлцээ хийхэд бэлэн гэж АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Кэлли Крафт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илгээсэн захидалдаа илэрхийлжээ.

Крафт АНУ дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд Ираны зүгээс заналхийлэх, нөхцөл байдлыг хурцатгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж онцолжээ. Ираны генерал Касем Сулейманийг хөнөөсөн хэргийг тухайн улс орон өөрийгөө хамгаалах эрхийг баталгаажуулсан НҮБ-ын дүрмийн 51-р заалтаар зөвтгөх үндэслэлтэй гэж Крафт тодруулжээ.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс Ираны тал өөрсдийн холбоотон бүлэглэлүүдэд АНУ-ын бай болон иргэд рүү халдлага хийхгүй байх хүсэлт хүргүүлсэн гэх тагнуулын мэдээлэл авсан тухай мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top