Богд хан ууланд гарч байгаа иргэн бүр 300 төгрөг хураалгах журамтай

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Богд хан ууланд гарч байгаа иргэн бүр 300 төгрөг тушаах журам байдаг байна. Хэрэв журам хэрэгжээд эхэлбэл цугларсан мөнгө, хөрөнгийг ууланд гарагчдын ая тухтай байх боломжийг бүрдүүлэхэд зарцуулах юм байна.

Нийслэлийн иргэд өвлийн цагт аль болох агаарт гарахыг эрхэмлэдэг. Иймээс хамгийн ойр байрлалтай Зайсангийн аманд их очдог. Ууланд амрагчдын зүгээс хогийн сав, ариун цэврийн өрөө зэрэг дээр дараах саналыг хэлдэг аж.

Богд хан уулыг хамгаалахын тулд дүрэм журам гаргаж байсан боловч тэдгээрийн аль нь ч хэрэгжиж чадаагүй байна. Учир нь иргэд аливаа мөнгөн хураамжид таатай ханддаггүй, сөргөөр хүлээж авах нь элбэг байдаг байна.

Уулчид, Адал явдалд дурлагсад гэх мэт бүлгүүд бартаат, сонирхолтой замаар ууланд авирахыг илүүд үзэг аж. Ингэхдээ зориулалтын замаар бус өөрсдөө дур мэдэн зам зохиодог нь уулыг хамгийн их эвдэлдэг болохыг мэргэжилтэн хэлж байна. Иймд ууланд авирагчид, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж чадаж байгаа шигээ тухайн орчиндоо боловсон байхыг байгаль хамгаалагчийн зүгээс хүсэж байлаа.

Дэлгэрэнгүйг "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөрөөс...

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.115.126) 2020 оны 01 сарын 10

Монголын ард түмэн алхам бүрдээ татвар,торгуул хоёр төлдөг болжээ.Төр гэж байх хэрэг байна уу?

0  |  0
zochin(73.51.245.247) 2020 оны 01 сарын 09

ogch bolno termongo xaichdag bol nogoo xulgaichuud xamaad idchikdeg bolob uu?

0  |  0
Zochin(202.9.40.78) 2020 оны 01 сарын 09

Zuv zuv

0  |  0
Top