2020 оныг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын захирамжаар “Боловсролын салбарыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд МУИС-тай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах гэрээ байгуулав.
Гэрээнд төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, аймаг орон нутгийн суурь судалгаа хийх, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагын ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэлэлцүүлэг сургалт хийх, МУИС-ийг төгсөгчдийг орон нутагт нь ажлын байраар хангах зэрэг чухал ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Гэрээг Өмнөговь аймгийн Эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Х.Батболд, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал нар үзэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )