Газрын тосны салбар өнгөрсөн онд алдагдал хүлээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал Монгол Улс өнгөрсөн 2019 онд 780 гаруй сая ам.долларын алдагдалтай худалдаа хийжээ. Тодруулбал, 2019 онд Монгол Улс 366.7 сая ам.долларын газрын тос экспортолсон бол импортоор 1.16 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн оруулж ирсэн байна.

Одоогийн байдлаар Монгол Улсаас “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншин” компаниуд газрын тос экспортолж байгаа ажээ. Хэдийгээр өнгөрсөн онд 8.15 сая баррель газрын тос экспортлохоор төлөвлөсөн ч дээрх төлөвлөгөөндөө хүрч чадаагүй юм.

Цаашид газрын тосны салбарын алдагдлыг нөхөхийн тулд импортыг орлох, дотооддоо газрын тос боловсруулах шаардлагатай болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоос яг хоёр жил хагасын дараа Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орох билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top