Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2020 оныг "Өрх, гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарласан байна.
Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг "Өрх, гэр бүлийн хөгжлийн жил"-ийн хүрээнд дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өмнөговь аймаг энэ жил ажилгүйдлийн түвшинг бууруулж, 1500 ажлын байр шинээр бий болгох, 500 зорилтот өрхийн хөгжлийн түвшинг ахиулах аж.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )