[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Нянтай холбоотой таны мэдэж байх ёстой ЗУРГААН баримт

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Өөрийгөө болон гэр бүлээ нян, вирусийн халдвараас хамгаалах нь чухал байгаа энэ үед танд нянтай холбоотой, бидний төдийлөн мэддэггүй зургаан баримтыг хүргэж байна.


-Бидний хүйсний нүхнээс 1458 шинэ төрлийн бичил биетнийг судлаач нар илрүүлжээ. Хүн бүрийн хүйсний нянгийн найрлага хурууны хээ шиг нь давтагдашгүй байдаг.

-2007 онд судлаач нар найман сая жилийн настай нянг Арктикийн мөснөөс олжээ.

-Антибиотик нь ханиад томуунд огт нөлөөлдөггүй. Яагаад гэвэл нянгаар бус вирусээр үүсгэгддэг.

-Ходоодны шарх нь стрессээс бус харин нянгаар (Helicobacter pylori) үүсгэгддэгийг батлахын тул Австралийн эрдэмтэд өөр дээрээ туршилт хийжээ. Тэд Нобелийн шагнал хүртсэн билээ.

-Александр Флеминг 1928 онд пенициллинийг нээснийхээ дараахан антибиотикийг хэтрүүлэн хэрэглэвэл нян түүнд дасал болно гэж анхааруулж байжээ.

-Зүүн Азийн орнуудын хүмүүс хөлс дарагч суга руугаа цацах шаардлагагүй аж. Яагаад гэвэл хөлрөх ген байхгүй учир хөлс ялгардаггүй. Нян хуурай орчинд ургадаггүй учир хулмас үнэртэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top