“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн охин Женнифер Гейтс найз залуу Наэл Нассартайгаа сүй тавьжээ.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Бил Гейтсийн том охин Женнифер 23 настай юм. Наэл Нассар ууланд амрах үеэрээ сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.
Бүсгүй “Наэль Нассар, чи бол ер бусын хүн. Чи намайг гайхшируулсан. Үлдсэн амьдралаа чамтай хамт, сурч, хөгжиж, инээж, бие биеэ хайрлаж өнгөрүүлэхийг тэсэж ядан хүлээж байна” гэж цахим хуудсандаа бичжээ.
Женнифер мэргэжлийн морин спортоор хичээллэдэг юм. Тэрбээр энэ спортоор дамжуулан сүйт залуутайгаа танилцжээ. Нассар морь унаач бөгөөд Билл Гейтсийн охинтой хэдэн жилийн өмнөөс үерхэж байгаа юм. Залуу “Тэр надтай гэрлэхийг зөвшөөрсөн. Би дэлхийн хамгийн азтай, аз жаргалтай хүн боллоо. Женн, чи миний бүх зүйл. Би амьдрал хэмээх энэ аялалд чамтай хамт гарахыг, хамтдаа хөгжихийг ямар их хүссэн гээч. Би чамд чиний төсөөлж чадахгүйгээр тийм их хайртай. Чамдаа баярлалаа. Өдөр бүр чиний хажууд байх нь надад үлгэр шиг байдаг” гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Haltar zaluu aztai zaluu\n
Urchger tsaraitai muuhai huuhen bn
Азтай ,амны хишигтэй ,аятайхан залуу байна.
tiimee novsh gj bi ene delhiin hamgiin bayan hun bolloo gssss