Казахстаны Ерөнхийлөгч асан 79 настай Нурсултан Назарбаевын зээ хүү 29 настай Айсултан олон нийтийн сүлжээгээр өөрийгөө “Назарбаевын зээ биш жинхэнэ хүүхэд нь” гэж зарлалаа.
Айсултан одоо Лондонд хар тамхины эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд нэг өдрийн дотор фейсбук хуудсандаа хэд хэдэн сенсаац мэдээлэл хийсэн байна.
“Би Нурсултан Назарбаевын хүү. Жинхэнэ ээжээ мэдэхгүй. Дарига бол миний ээж биш. Энэ бүхнийг хэлсний дараа миний амь насанд халдах байх гэж би эмээж байна. Эсвэл намайг мэдрэлийн өвчтэй гээд эмнэлэгт бүх насаар минь хорих байх. Намайг өсгөж хүмүүжүүлсэн “аав” Рахат Алиевийг тэд шоронд байхад нь алсан” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Unen bh shu,dranguilagch hun shu dee!
назарбаевын нэг нууц хүүхэд л байна цаана нь өчнөөн мянгаараа байгаа
Хар тамхичин хүүхэд юу гэж ч худал хэлж болно
Рахат Алиев амьд сэрүүн байхдаа Австрид хийлгэсэн шинжилгээгээр Айсултан түүний хүү гэдгийг баталсан байдаг. \n