ӨМНӨГОВЬ: Даланзадгад хотын захиргаа гэмт хэргийг бууруулахад анхаарна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Даланзадгад хотын Захирагч Т.Алтансүх өнөөдөр /2020.02.10/ аймгийн Цагдаагийн газар, цагдаагийн хэсгийн байцагч нартайгаа 2020 онд гэмт хэрэг, зѳрчлийг буруулах хүрээнд хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.

2019 оны статистик мэдээгээр Даланзадгад хотод бусдын биед хохирол учруулах, хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэрэг буурч эсрэгээрээ залилах гэмт хэрэг, зам тээвэр ослын гэмт хэрэг ѳссѳн байна. Тиймээс иргэдийг жолооны дүрмээ баримталж, замын хѳдѳлгѳѳний дүрмээ сахих шаардлагатай байгааг анхааруулж байна. Мѳн хурдан шуурхай мѳнгѳтэй болгох элдэв мэргэн санаанд автахгүй байхыг “Ятгах тусам нягтал" аянаас уриалж байна. 

Замын камер шинээр тавьсантай холбоотой гэмт хэрэг зѳрчлийн илрүүлэлт сайжирчээ. 2019 онд гэрээний хэрэгжилтийг дүүрэн хангалттай хэрэгжсэн гэж аймгийн Цагдаагийн газраас үнэлж дүгнэж байгаагаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top