Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон найз бүсгүй 31 настай Кэрри Саймондстой сүй тавьж, хүүхэдтэй болох гэж буй тухай зарлажээ. “Ерөнхий сайд болон хатагтай Саймондс сүй тавьсан тухай болон ирэх зуны эхээр хүүхэдтэй болох гэж буй тухай мэдээлэхэд таатай байна” гэж Жонсон, Саймондс нарын төлөөлөгчийн мэдэгдэлд дурджээ.
Хоёр ч удаа гэрлэж байсан Борис Жонсон (55 настай) 2018 онд 26 жил ханилсан эхнэрээсээ салжээ. Тэрбээр өнгөрсөн оны эхээр 31 настай Саймондстой албан ёсоор болзож эхэлсэн байна.
2019 оны зун Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсон Жонсон Их Британийн сүүлийн 250 жилийн түүхэнд албан тушаалаа хашиж байх үедээ гэрлэсэн анхны Ерөнхий сайд болох юм. Жонсон болон “тэргүүн найз бүсгүй” гэгддэг Саймондс Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буй анхны гэрлээгүй хос хэмээн тус улсын түүхэнд бичигджээ.
Жонсон хуучин эхнэр хуульч Марина Уилерээс дөрвөн хүүхэдтэй бөгөөд урлаг судлаач Хэлэн Макинтайраас нэг бутач охинтой гэнэ. Зарим мэдээллээс үзвэл түүнд бас нэг нууц хүүхэд байдаг аж.
Саймондсын хувьд энэ нь анхны хүүхэд нь юм.
Сэтгэгдэл ( 1 )
харваас орк хүүхэн