Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй туллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Австралийн уул уурхайн “аварга загас” Рио Тинто компанийн хэрэгжүүлдэг “Оюу Толгой” төсөл хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй дахин тулсан тухай уул уурхайн портал Mining цахим хуудаст мэдээлжээ.

АНУ-ын хөрөнгө оруулалтын сангийн Pentwater Capital компани Рио Тинто компанийг эрс шүүмжилж байгаа аж. Туркойз Хилл Ресурсын жижиг хувьцаа эзэмшигч уг компани “Оюу Толгой” төсөл дээр зардал нэмэгдэж байгаа болон Монгол Улсын Засгийн газартай маргаан үүсгэсэн Рио Тинто компанийг шүүмжилж байгаа юм. Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулахын тулд тэднийг төлөөлөх бие даасан захирал томилох санал гаргажээ.

Хөрөнгө оруулагч Туркойз Хилл Ресурс компанийн Удирдах зөвлөл болон удирдлагууд “Оюу Толгой” төслийн үр дүн, үйл явцад хангалттай хяналт тавьж чадахгүй бөгөөд төслийн талаарх үнэн зөв мэдээллээр хөрөнгө оруулагчдыг хангахгүй байгаа гэж шүүмжилж байгаа юм. Яг ийм саналтай жижиг хувьцаа эзэмшигч тэднээр дуусахгүй.

Канадын Ванкуверт төвтэй Pentwater Capital компани “Туркойз Хилл Ресурс”-ын есөн хувийн хувьцааг эзэмшдэг юм. Тус компани Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслийн далд уурхайн зардлын өсөлт, барилгын үйл явц, ашиглалтад орох хугацаа хойшилж байгаад санаа зовж байгаа аж. Энэ нь Рио Тинто компанийн менежментийн алдаанаас шалтгаалсан гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Шаварт суусан төсөл

Хөрөнгө оруулагчид “Оюу Толгой”-г шаварт суусан гэж дүгнэж байна. Хэдийгээр “Оюу Толгой” 2025 он гэхэд зэсийн хамгийн том уурхайн нэг болох хүлээлттэй байгаа ч сүүлийн үед хөрөнгө оруулагчдын дунд үүссэн ойлгомжгүй байдал Рио Тинтогийн толгойн өвчин болоод байгаа юм.

Татварын ерөнхий газрын явуулсан шалгалтаар 2013-2015 оны хооронд “Оюу Толгой” компанид ногдуулсан болон төлсөн татварын зөрчилтэй гэж үзэн 155 сая ам.долларын өрийг барагдуулах шийдвэрийг гаргасан юм. Энэ бол 2018 оны нэгдүгээр сард гаргасан шийдвэр. Рио Тинто компанийн мэдээлснээс харахад “Оюу Толгой” компани өөрийн хүлээн зөвшөөрсөн төлөөгүй татварын нөхөн төлөлт, торгуульд 4.8 сая ам.доллар төлжээ. Татварын маргаан “Оюу Толгой”-д шинэ зүйл биш. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2014 онд мөн л ийм маргаан үүсэж байсан түүхтэй.

Үүнээс гадна Хятадын хил дээр нүүрс тээвэрлэгчид маргаан үүсгэсэн нь төслийн борлуулалтад шууд нөлөөлсөн ч үүнийг давагдашгүй хүчин зүйл гэж мэдэгдсэн. Дээрх бүх асуудлууд хөрөнгө оруулагчдыг эргэлзүүлэх гол шалтгаан болсон юм.

Хөрөнгө оруулагчид эргэлзэж байх хооронд Монгол Улсын улстөрчид “Оюу Толгой”-н гэрээг цуцлах тухай ярьдаг болов. Ялангуяа 2015 онд байгуулсан “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлахыг сануулж байгаа. Шинэ оны өмнөхөн арванхоёрдугаар сард Монгол Улсын парламент санал нэгтэйгээр Оюу Толгойн гэрээнд Монголын талын эрх ашгийг хангуулах тогтоолыг баталсан. Энэ нь тус төсөл хэрэгжиж эхэлсний 10 жилийн тэгш  ойн дээр тохиосон онцлох зүйлсийн нэг байлаа.

“Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын явц геологийн тогтоц, нөхцөл байдлаас шалтгаалан хойшилно, түүгээр ч барахгүй зардал нэмэгдэнэ гэдгийг 2019 оны зун мэдэгдсэн юм. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллароос давж 6.5-7.2 тэрбум ам.доллар болох бөгөөд энэ нь 1.2-1.9 тэрбум ам.доллароор давж буй хэрэг аж. Харин ашиглалтад орох хугацаа 2022 оны тавдугаар сар байсан хойшилж 2023 оны дунд үед болж хойшилсон юм. Өөрөөр хэлбэл анх төлөвлөж байснаас 16-30 сараар хойшилсон гэсэн үг. Гэвч зардал үүнээс ч давах төлөвтэй. Голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” өнгөрсөн долоо хоногт тооцоолол гаргаж далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад нэмж 4.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж барайлгав.

Ийнхүү дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болно гэж ерөөгдөж байсан “Оюу Толгой” компани хэд хэдэн асуудалд орооцолдлоо.

Хөрөнгө оруулагч талаас ч, бүтээн байгуулагчдаас ч, Монгол Улсын Засгийн газраас ч асуудал их бий. Дээрээс нь дотор нь ажиллаж байсан ажилтан эрхээ зөрчүүлсэн гэж үзээд зогсохгүй бүтээн байгуулалтын зардлыг үндэслэлгүйгээр нэмсэн гэж шүгэл үлээгээд байгаа билээ.

Эх сурвалж: Mining, Guardian, Bloomberg, AFP, NPR

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enh(202.126.88.147) 2020 оны 04 сарын 08

Zardliig ni hetruulj ashgaa olsnii daraa hytadad zarchaad yavaad uguh magadlal bii.

0  |  1
/*-*/(49.0.212.80) 2020 оны 04 сарын 08

Одоо татан буулгаачээ

0  |  0
Zochin(66.181.183.215) 2020 оны 04 сарын 08

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм. Эдийн засагч мөн адил гадаадынхан тархи угаалтаар байгалыг

0  |  1
Зочин(66.181.161.86) 2020 оны 04 сарын 09

Монголд эзэнд н ашиггүй өрөнд оруулдаг луйврын төслийг даруй яаралтай зогсоох хэрэгтэй .... энэ бол мөнгө угаалт дээрэмдэлт .....

2  |  1
usvuriin amrag(202.179.25.138) 2020 оны 04 сарын 09

uchnuun husaj husaj shaaj shaaj idej uuchaad yu yu geed baigaa harin ch ih ur tulbur mongold tuluh yostoi za

4  |  0
Top