Увс аймаг 2019 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллажээ. Энэ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өөрөө өөртөө бий болгосон ажлын байранд зуучлах үйлчилгээний хүрээнд 2019 оны байдлаар 1000 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна. Гүйцэтгэлээр байнгын ажлын байранд 754 иргэнийг, түр ажлын байранд 700 иргэнийг, нийт 1454 иргэн шинэ ажлын байртай болжээ. Үүнээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан төсөл хөтөлбөрөөр 348, барилгын салбар, улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийт 1106 ажлын шинэ байр бий болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )