ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ яагаад Итали улсад туслахаар шийдэв

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

-Итали улс ОХУ-тай ойртож эхэлсэн-

Доналд Трамп АНУ Италид коронавирусний халдвартай тэмцэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Америкийн Ерөнхийлөгчийн хэлснээр энэ нь өвчин Европоос АНУ руу дахин зөөвөрлөгдөж ирэх эрсдэлийг бууруулж, тус улсын манлайллыг харуулах аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн гуравдугаар сард Москва болон Бээжинг цар тахлын талаар хуурамч мэдээлэл тараасан гэж буруутгасан боловч ямар ч нотолгоо гаргаж ирээгүй юм. Шинжээчид АНУ нь бэлгэдлийн чанартай дэмжлэг үзүүлэх магадлалтай гэж үзэж байна. Гэхдээ хямрал дууссаны дараа вирусийг тэдний хүчин чармайлтын үр дүнгээр ялсан гэж ярина гэв.

Цагаан ордны вэб сайтад АНУ өөрөө вирусний халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа ч Италид туслах болсон талаарх Доналд Трампын гарын үсэг зурсан санамж бичгийг байршуулжээ. Энэхүү баримт бичигт АНУ-ын тусламж нь хямралын үр нөлөөг бууруулж, Европоос АНУ-д халдвар дамжих эрсдэлийг бууруулахад туслах болно гэсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Орос, Хятадыг АНУ халдварт өвчинтэй тэмцэж байгаа тухай ташаа мэдээлэл тараасан гэж буруутгасан бол хариуд нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин энэхүү тахал анхнаасаа эхлэн ил тод, хариуцлагатай байр суурийг баримталж, өвчний талаарх бүх мэдээллийг ДЭМБ болон бусад улс орнууд, тэр дундаа АНУ-д дамжуулж байсныг дурджээ. Тэрбээр “АНУ-ын албаны хүмүүс Хятад улс хуурамч мэдээлэл, суртал ухуулга тарааж байна гэж мэдэгддэг. Тэд ямар мэдээллийг хуурамч гэж үздэгийг би мэдэхгүй. Хятадыг тахал өвчинтэй тэмцэхэд амжилтад хүрснийг үү эсвэл өөр улс оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгааг уу” гэжээ.

Сануулахад, өдгөө Итали нь коронавирусний халдварт хамгийн их өртсөн Европын улс юм. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр тус улсад халдварын тоо 147 мянгаас давж, 18 мянга гаруй хүн нас бараад байна. Италид нөхцөл байдал муудаж эхэлсний дараахан ОХУ тус улсад коронавирусний эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлэхийг санал болгосон.

Оросын Батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд Италийн цэргийнхэнтэй хамт тус улсын 50 орчим барилга байгууламжийг халдваргүйжүүлжээ. Нэмж дурдахад, Оросын анагаах ухаан, сувилахуйн багууд Италийн хамт олонтой хамт Бергамо эмнэлэгт коронавирусний халдвартай хүмүүст цаг наргүй эмчилгээ хийж байна. ОХУ Италид коронавирусний халдвартай тэмцэхэд нь буцалтгүй тусламж үзүүлж байгаа билээ. Оросын тусламжийн 14 дэх "Ил-76" онгоц өнгөрсөн сарын сүүлчээр Италид газардсан юм. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Италид тусламж нийлүүлэх агаарын хүчний багийг томилж, буцалтгүй тусламж үзүүлснийхээ хариуд ямар нэгэн болзол, мөнгө төгрөг авахгүй гэсэн билээ. Владимир Путин болон Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте нар утсаар коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ярьсны дараа ОХУ тус улсад цэргийн вирус судлаач эмч нар болон эмнэлгийн тоног төхөөрөмж илгээхээр болсон байдаг. Оросоос 100 орчим цэргийн мэргэжилтэн Италид иржээ.

Зарим шинжээч АНУ-тай холбоотой болж байгаа зүйлийг Америкийн улс төрийн сонгодог илрэл гэж нэрлэжээ. Түүнчлэн Оросын шинжээч Владимир Жабаров “Италид тахал үгүй болоход америкчууд бүх зүйл тэдний тусламжийн үр дүнд болсон гэж хэлэх болно. Гэхдээ гол зүйл бол хэн туслах вэ гэсэн асуудал биш юм. Бид Америкийн ард түмэнд маш их харамсаж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Тэнд аймшигтай гарз хохирол учирч байна. Бидэнд ийм зүйл бүү тохиолдоосой гэж залбирцгаая. Гэхдээ америкчууд биднээс тусламж хүсвэл манай удирдлага тэдэнд ямар ч муу зүйл хэлэхгүй” гэжээ.

АНУ-ын үйлдэл нь өрсөлдөөний логикоос үүдэлтэй юм гэж Оросын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Антон Морозов тодорхойлоод Вашингтон тахлын эсрэг тэмцэхэд ноцтой асуудал тулгарч байгаа ч хоцрогдсон хүмүүсийн дунд байхыг хүсэхгүй байна гэж тайлбарлажээ. “Энэ тохиолдолд тэдний тусламж нь ямар ч практик ач холбогдлоос илүү бэлгэдлийн шинж чанартай болно гэж би бодож байна. Орос улс Италид үргэлжлүүлэн тусламж үзүүлэх бөгөөд хамгийн гол нь вирусний тархалтыг судалж, түүнтэй тэмцэх үр дүнтэй аргыг боловсруулж өгөх болно” гэж Төрийн Думын гишүүн хэлж байна.

Өмнө нь Еврогрупп хоёр дахь удаагаа “COVID-19” тахлын Европын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг тэгшлэх зорилгоор түр зуурын тусгай сан байгуулахаар шийдсэнийг тэмдэглэх нь зүйтэй юм. Еврогруппийн мэдэгдэлд тахал өвчинд нэрвэгдсэн холбоотон орнуудад үзүүлэх тусламжийн хөтөлбөрийг “урьдчилан сэргийлэх зээлийн шугамыг өргөжүүлэх нөхцөлүүд” дээр үндэслэн тодорхой болгох болно.

Үүнээс өмнө Европын Холбооны зарим орнууд цар тахлын үеэрх Брюсселийн үйлдлийг шүүмжилж байв. Тэр дундаа Итали улс тус группийн орнуудыг эв нэгдэл дутсан гэж буруутгасан юм. ЕХ дахь Италийн төлөөлөгч Маурицио Массари өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд “Politico” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Итали улс ЕХ-ны иргэний хамгаалалтын механизмыг хувийн хамгаалалтын эрүүл мэндийн хэрэгслийн хангамжид ашиглахыг аль хэдийн хүссэн. Гэсэн хэдий ч харамсалтай нь ЕХ-ны аль ч улс Европын Комиссын уриалгад хариу өгсөнгүй. Зөвхөн Хятад улс нэг зүгт чиглэсэн. Энэ нь Европын эв нэгдлийн сайн илрэл биш юм” гэж өгүүлжээ. Зарим судлаач АНУ Итали Европт Америкийн дэмжигч шугамд сул холбоос болж байгааг мэдэрч байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байв. Одоо нөхцөл байдал улам хүндэрч, Италийн гадаад бодлогын ирээдүй тодорхойгүй байна гэж тэд үзжээ. Италийн улстөрчид Европын холбооны далбааг тайлж, Италийн олон нийт Оросын Хятадтай найрсаг алхмуудыг дэмжиж, парламентын гишүүд нь Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах шаардлагатай байгаа тогтоолыг баталж эхэлж байна гэж үзэх шинжээч цөөнгүй байна. Ийм хэцүүдэж байгаа нөхцөл байдалд Вашингтон Итали улсыг ганц чиг баримжаагаар унагаахгүйн тулд боломжтой бүх арга хэмжээг авна гэж шинжээчид үзжээ.

АНУ нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна

Коронавирусний халдвараар өчигдрийн байдлаар дэлхий дахинд нийт 1.7 сая хүн өвчилж, 1.2 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байна. АНУ, Итали, Испани, Герман, Франц, Швед, Турк болон Их Британи улсад нас баралт  өндөр байгаа юм. АНУ нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. тус улсад 20 мянга гаруй нас баралт, 514 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ. Хойд хөрш ОХУ-д өвчлөл хоногт 1000 гаруйгаар нэмэгдэж, нийт 13 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчлөөд байна. Москва хотын оршин суугчид гэрээсээ гадагш гарахдаа зөвшөөрлийн бичигтэйгээр гарах дэглэм мөрдүүлэх болсон талаар хотын дарга мэдэгджээ. Японд нийт 7677 хүн өвчилсөн бол Өмнөд Солонгост хоногт 32 шинэ тохиолдол нэмэгдсэний 12 нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд зургааг нь гааль дээр хурдавчилсан оношлуураар илрүүлжээ. Японд халдвар эмнэлгийн ажилчдын дунд тархалт өндөртэй байгаа аж. Коронавирусний халдвар Уханьд анх эхэлж байхад эмнэлгийн ажилчид өвдсөн тохиолдол их байсан юм. Дэлхий дахинд нийт өвчлөгсдийн 10 гаруй хувь нь эмнэлгийн ажилчид байгаа аж.

АНУ-ын түүхэнд анх удаа бүх муж улсад гамшгийн байдал зарлаад байна. Тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп 50 мужид хөл хорионы хатуу дэглэм тогтоосон талаар “Fox News” мэдээлсэн. Трамп энэ сарын 11-нд Вайоминг мужид гамшгийн нөхцөл байдал үүссэн гэж мэдэгдсэн нь “COVID-19”-ийн халдварын улмаас 50 мужийн бүх хотод хөл хорио тогтооход хүргэсэн гэсэн үг юм. Түүнчлэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний онгоцонд коронавирусээр халдварласан хүний тоо 550-д хүрчээ. “Theodore Roosevelt” онгоцны багийн гишүүд эрсдэлтэй нөхцөл байдалд байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.0.212.59) 2020 оны 04 сарын 15

Trumph guai teer hoino horig togtooson ni gai bolj bgan. Mask zuuh esehiig bodoj baij shiidne geseer baital. Tegeed daatgalgui hun 75000$ r emchlene geheer ih l olon hun uhuulehnee. Bayan ni uldeed yduu ni hohi ni gehnee ene erunhiilogch ni.

1  |  0
Гамбаа(66.181.161.87) 2020 оны 04 сарын 13

Та нарын муу муухай адаггийн гээд байгаа улсад дэлхий нийт яагаад очих гэж алаан болдог юм бэ үхэрүүдээ

0  |  0
Усан нүдэт(66.181.180.177) 2020 оны 04 сарын 13

АНУ 1 сая негр үхлээ гэхэд тоохгүй улс шүүд ээ, Яг үнэндээ Корона туссан Америкчуудын 86 хувь нь ажилгүй негрүүд, 10 хувь нь Латин америкчууд байгаа юм. Гэтэл хүн амых нь 3 ий 1 хувийг нь Хятад гаралтай хүмүүс эзэлдэг гэж байгаа

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 04 сарын 13

Za Ene mundag oron d Tramp l muu erunhilogch bolohoor in ngej bhgui yu

1  |  0
Zochin(61.156.112.35) 2020 оны 04 сарын 13

Amerik estoi albaar yum uu ene tahal mash hoirgo handaj iim braks hurch mash olon humuusee uhuulsen deereesen Yagaad ovdson irgedee unegui emchlej chadahgui bgaan be bayan uls shuu dee daatgald hamragdaagui zaluu jijig emnelegt ochood nas barsan orovdmoor teghed Ta nariin muulaad bdag Hyatad uls buh humuusee unegui emchilj ovchin garsan hotoo tusgaarlsan

0  |  0
Zochin(202.9.46.177) 2020 оны 04 сарын 13

Daraxad amrxan l bx. Gexdee chadaxgyi biz dee. Amerik zan gej noxoi zan ni gai bolno. Uursduu balarch bj italid tuslana geed noxoitoj bn. Xynd yed ni yu gej tavlaj blaa

0  |  0
зочин(64.119.22.120) 2020 оны 04 сарын 13

АНУ-д вирусын эмчилгээний зардал асар өндөр, даатгалгүй хүн 70-д мянга, даатгалтай хүн 30-д мянган доллар төлдөг гэсэн.Ийш тийшээ өгдөг мөнгөө иргэдийнхээ эмчилгээний төлбөрд зориулмаар юм.Өвчнөө дараад авахад, хүчирхэг орон дороо л сэргэнэ дээ.

0  |  0
Top