ӨМНӨГОВЬ: Баян-Овоо суманд 320 хүүхдийн сургууль барьж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Өмнөговь аймаг 2020 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан.

Энэ хүрээнд сумдад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийг барьж байгаа бөгөөд гүйцэтгэл 50 хувьтай байгаа ажээ.

Тус сургуулийн барилгын ажил энэ оны наймдугаар сарын 1-нд дуусаж ашиглалтад орох юм. Сургуулийн нийт өртөг нь 3.3 тэрбум төгрөг ажээ. Мөн энэ жил Өмнөговь аймгийн Цогтцэций, Номгон, Цогт-Овоо сумдад 960 болон 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top