Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.01/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүнээс болон тандалтын журмаар шинжилгээ авсан 74 хүнээс авсан сорьцод халдвар илрээгүй. Ачаа тээврийн 21 жолооч, ажиглалтад байсан хүмүүсээс вирус илрээгүй байна. Чартерын онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдрийн онгоцоор ирсэн хүмүүсийг тусгаарлах байруудад байрлуулсан. Өнөөдөр эхний сорьцоо авна. Аюул өнгөрөөгүй гэдгийг дахин хэлье. Манай улс дахиад хоёр онгоц хүлээж авна. Энэ нислэгийг эрсдэлтэй гэж тооцож байгаа. Үүнд онцгой анхаарал хандуулж ажиллах болно. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Өнөөдөр бид дотооддоо халдвараа алдчихаагүй байгаа. Бид тэвчээр хатуужилтай байж, бие биедээ шаардлага тавьснаар коронаг даван туулна" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
одоо үлдсэн өвчтөнүүдээ эдгээсний дараа гаднаас хүмүүсээ татах талаар дээдчүүд ярилцвал яасий.хэдэн эмч нартаа жаахан амьсгаа авах хугацаа өгөхгүй юм байх даа.мундаг байгаа шүү та нар минь
Emch nar maani saixan medee duulgaad l bayarluulaad bn.xarin tsagdaa nar arai l bgaa shy. Xool zuudug tsagdaa yu bolloo. Uvchind ariin xaalga tanil tal aav eej gej yalgaxgyi shy
За хичээцгээе. Та бүхэндээ баярлалаа гээд амжилт хүсье. Та бүхэн дэлхийд үнэлэгдэх хэмжээний мундаг юм байна. Амжилтыг дахин дахин хүсье. Монголчууд минь хичээнэ шүү.
Халдвар хяналтаас гарах нь цаг хугацааны л асуудал байх даа
одоо цаашдаа Зөөвөрлөж оруулж Эрүүл мэндийн яам нь энэ Цар тахалыг бариад байж дийлэх үү\n
hairtai shuu Nyamhuu emchdee