ОПЕК+ орнууд газрын тосны экспортоо бууруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Газрын тос экспортлогч орнуудын “ОПЕК+” бүлгийн гишүүн орнууд газрын тосны олборлолтын гэрээний дагуу энэ оны тавдугаар сард газрын тосны экспортын хэмжээг бууруулжээ.

Эрчим хүчний зах зээлийн судалгааны “Vortexa” компанийн удирдах захирал Клэй Сейглийн мэдээлснээр, Саудын Араб тавдугаар сарын эхний арван хоногт газрын тосны нийлүүлэлтээ 17 хувиар буюу хоногт найман баррель хүртэл бууруулсан байна. Шинжээчийн хэлснээр, гэрээнд оролцогч талууд гэрээний хэрэгжилтийг хангасан тохиолдолд газрын тосны нийлүүлэлт цаашид ч буурах аж. Дөрөвдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулбал ОХУ тавдугаар сарын эхний 12 хоногийн байдлаар  далайгаар нийлүүлдэг газрын тосны хэмжээгээ хоногт 2.8 сая баррелиар бууруулаад байна. Ирак газрын тосны экспортоо 3.7 саяас 3.5 сая баррель хүртэл бууруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top