БНАСАУ-ын эрх баригчид КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гаднын иргэдэд тавьсан хорио цээрийн хязгаарлалтуудаа цуцалж эхэлжээ.
Тус улсын гадаад хэргийн яам гадаад улс орноос тус улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудад хандан ирүүлсэн нот бичигт гаднын иргэдэд Нэгдүгээр их дэлгүүр, Пёньяны их дэлгүүр, хүүхдийн их дэлгүүр, Кванбок гудамжин дахь худалдааны төв болон Потхонган их дэлгүүрээр үйлчлүүлэх зөвшөөрөл олгож буй тухай мэдэгджээ. Гэхдээ гаднын бүх иргэд халдварын эсрэг урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон журмыг мөрдөж, онцгой байдлын дэглэмийг цуцлах хүртэл хугацаанд амны хаалт зүүх шаардлага тавьжээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Хойд Солонгост 380 орчим гаднын иргэн хөл хорионд ороод байсан юм.
Хойд Солонгосын эрх баригчдын мэдээллээр, тус улсад КОВИД-19 халдварын ганц тохиолдол бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )