КОВИД-19 халдвар авч эдгэрсэн ч шинжилгээ нь дахин эерэг гарсан хүмүүс орчин тойрны хүмүүст халдвар тараах аюулгүй гэж тус БНСУ-ын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгч Ён Тэ хо мэдээлжээ.
Эдгээр өвчтөнүүдтэй харьцсан хүмүүсээс халдвар илэрсэн ганц ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд коронавирус дахин илэрсэн хүмүүс бусдад халдвар тараасныг нотлох баримт одоогоор гараагүй гэж тэрбээр онцолжээ.
Тус улсад КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн 447 хүний шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгджээ. Ён Тэ Хогийн хэлснээр, хүний биед үлдсэн “устсан” вирус шинжилгээгээр илэрсэн байж болзошгүй аж.
Сэтгэгдэл ( 0 )