Олон нийтийн сүлжээнд цоллож буйгаар бол УИХ-ын сонгуульд 30 гаруй “ялтан” нэр дэвшиж байгаа аж. Угтаа бол Монгол Улсын шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч “ялтан” гэж үзэхгүй. Энэ мэтээр цоллох нь өөрөө хамгийн хүнлэг бус хэрэг. Тэгж үзэх эрх зүйн орчин одоогоороо ардчилсан Монгол Улсад бүрэлдээгүй. Гэвч сонгууль дөхөхөөр энэ мэт улс төрийн шинж чанартай харлуулж, дайруулах оролдлого ихэсдэг. Энэ нь олон нийтийн сүлжээнд зонхилдог болсон. Тусдаа төлбөр мөнгөтэй гардан зохион байгуулагчид үржсэн. Түүнээс биш хүн нь байхад ямар ч зүйл ангиар хамаагүй шалгаж болно. Тэр бол тогтолцооны асуудал. Тийм нөхцөлд шалгагдаж байгаа хүнийг “сэжигтэн” гэж үзвэл зохилтой. Сэжигтэн шүүхийн өмнө цагаадаж болно, бас буруутаж болно. Хүн бүр үүнийг ялгахгүй ч манай сэтгүүл зүйн салбарт “сэжигтэн”, “ялтан” хоёрыг хольж хутган мэдээлж ирсний үр дагавар үүгээр илэрч байж бас болно.
Мөн сонгож, сонгогдох нь ардчилсан Монгол Улсад иргэн болж төрсөн хүн бүрийн заяагдмал эрх. Ардчиллын суурь зарчмуудын нэг бол сонгож, сонгогдох. Үндсэн хуулиар хэн ч байсан үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгож, сонгогдох эрхтэй. Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй. Зөвхөн хоёр л тохиолдолд Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрхээ эдлэхгүй. Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа бол сонгогдох эрхийг нь хязгаарласан байдаг юм. Харин УИХ болон Ерөнхийлөгчийн гэх мэтээр сонгуулийн онцлогоосоо хамаараад нэр дэвшигчид насны босго тогтоох явдал бий. Дээр нь энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хязгаарлах агуулгатай заалт багтсан. Хэрэгт шалгагдаж буй бүх хүний асуудлыг энэ заалтаар зохицуулахгүй. Угаасаа Үндсэн хуулийн маш тодорхой (хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахгүй) заалттай харшилсан гэгдэх энэ заалтын талаар өнөө хэр нь ойлгомжгүй тайлбарууд явдаг. Үндсэн хуулийн Цэц дээрх заалтыг 2008 онд унагааж байсан бол энэ удаагийн сонгуулиар дагаж мөрдөхөөр оруулаад байгаа. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаярын гэгдэх заалт хэрэгжихээр болсон юм.
Төгсгөлд нь “60 тэрбум”-ын гэгдэх Ц.Сандуйгийн тухай өгүүлэхэд, түүнийг А.Ганбаатарын хамтаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт анхан шатны шүүхээс буруутайд тооцон дөрвөн жилийн яг өгсөн. Харин давж заалдах шатны шүүх хэргийг дахин нягтлуулахаар прокурорт буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2016 оны сонгуулиар “60 тэрбум”-ын гэгдэх схем зохиоход гол буруутнаар оролцсон Ц.Сандуй давж заалдах шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэснээр “ялтан” биш болжээ гэсэн үг. Тэрбээр нэр дэвших эрхтэй. Түүний адил шалгагдаж буй олон иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хуулиар хамгаалагдах ёстой. Жич: улс төрийн сонгуульд нэр дэвшигчээс ёс зүй шаардах нь бол тусдаа сэдэв бөгөөд гагцхүү үнэн бодит мэдээлэлд үндэслэн шүүн тунгаах эрх нь сонгогч бидэнд хадгалагдаж байгаа.
Сэтгэгдэл ( 12 )
Sanduigaar tug tahisan. Neg huniig buruutgaad uldsn nuhduud gemgui yum shig tsarailaad. Uls tur gej baliar yumaa
Uls turd zolios bolson daagaa nehjee
Энэ залуу гүйцэтгэгч нь
Схан залууг гэмт хутгасан нөхдийн буруу, эрх нь нээлттэй
Энхболдын өмнөөс хэрэгт болбогдоод байсан болхон шүүх нотолсон одоо эрх нь нээлттэй шүү эр хүн бүдэрхийг аль гэх вэ зөв одоо өөрийн чинь чадал байдаг юм бол босоод ирэх үе нь үзүүлээд өг дэмжин
gemt heregtnvvd shorond bish ih hurald suudag tsag ve ni irjee 1hurga hulhailaad 5n jil shorond 1 terbum tug hulgailaad ih hurald haldashgvi darhan erhtei 4n jil mundag yalgaatai huuli vilchildeg oron shvv
gemt heregtnvvd shorond bish ih hurald suudag tsag ve ni irjee 1hurga hulhailaad 5n jil shorond 1 terbum tug hulgailaad ih hurald haldashgvi darhan erhtei 4n jil mundag yalgaatai huuli vilchildeg oron shvv
Дур эзнээ голохгүй гэж энэ шүү дээ. Хуулиараа нэр дэвших эрхтэй ч ёс зүйгээрээ энэ удаа нэрээ татчихаад хууль шүүхийнхээ асуудлыг нэг мөр болгочихвол 2024 онд үнэхээр буруугүй бол нэр дэвшээд явна л биз.
Сандуй ненада их хуралд.. монголын төр энэ луйварчигаар дутахгүй ээ..
Сандуй ненада их хуралд.. монголын төр энэ луйварчигаар дутахгүй ээ..
нэг л юмыг ойлго, төрийн албан тушаалыг бүгдийг зарж болдог юмуу, заарахыг оролдсон хүнд итгэл үзүүлж чадахуу? Ийм хэмжээний ёс зүйгүй увайгүй хүнд итгэл гэж байхгүй, залуу хүн бодлого ярьж, зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэхийн оронд буруу замаар будаа тээхийг илүүд үзэж байгаа ёс суртахууныг өршөөхгүй.
Ес зуй гэж бас байдаг юмаа