Умард Солонгосын ардын армийн Ерөнхий зөвлөл дайсагнагч Өмнөд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.
Үүнтэй холбоотойгоор хоёр солонгосын цэрэггүй бүсэд армийн анги нэгтгэл байрлуулж эхэлжээ.
Умардын талаас Өмнөд Солонгосыг дайсагнагч ажиллагаагаа зогсоож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, энх тайвнаар хандахгүй бол цэрэггүй бүс рүү цэрэг хөдөлгөхөд бэлэн байгааг анхааруулсан байна.
“Манай хүчирхэг нам засаг ямар нэгэн тушаал буулгавал ардын арми цэрэг хөдөлгөхөд бэлэн” гэж Умардын төрийн төв телевиз KCNA мэдээндээ дурджээ.
Умард Солонгос ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас Өмнөд Солонгосын талаас цэрэггүй бүсийн хамгаалалтыг сайжруулах, дипломат аргаар хэлэлцээрийн ширээний ард суухаар төлөвлөж байна.
Дөнгөж саяхан Пёньяны мэдээллийн төв хороо хоёр солонгосын хилийн ойролцоо байрлах хамтарсан төлөөлөгчийн газарт халджээ.
Одоогоос хоёр жилийн өмнө хоёр Солонгосын харилцааг ойртуулах, нэгдэх асуудалд ахиц гаргах зорилгоор байгуулж байсан юм.
Коронавируст цар тахлын улмаас Кесонд байрлах дээрх төлөөлөгчийн газарт Умардын талаас ч, Өмнөдийн талаас ч ямар нэгэн хүн байршихгүй эзгүй байгаа билээ.
Солонгосын дайн дууссанаас хойш 1953 онд түр хугацаанд гал зогсоох гэрээний дагуу цэрэггүй бүс байгуулж, үзэл суртлаараа хуваагдсан юм.
Хэдийгээр Солонгосын дайныг АНУ, ЗХУ-ын мэдэгдлээр зогссон гэж үздэг ч албан ёсоор дайн эцэслэх, энхийн гэрээнд гарын үсэг зураагүй өдийг хүрсэн билээ.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл ( 3 )
Чаддаг юм бол байлдаарай
Ww3
1 vndesten huvaagdaad ingetlee daisagnaltsana gej emgeneltei ye