Их Британи зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд танкнаас татгалзах боломжийг судалж байна гэж “Times” сонин мэдээлжээ.
Их Британийн Засгийн газар өнгөрсөн онд хуучирсанд тооцогдсон “Challenger 2” танк болон “Warrior” явган цэргийн машин шинэчлэлийн өртөг нэмэгдсэнтэй холбогдуулан ийм боломжийг судалж байна гэж тус сонин тодруулжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны үзэж буйгаар, дайны хэлбэр өөрчлөгдөж буй нь кибер зэвсэглэл, сансар болон бусад дэвшилтэт технологид ихээхэн хөрөнгө оруулахыг шаардаж байна гэж “Times” сонинд бичжээ.
“Challenger 2” танкийг шинэчлэх эсвэл Германаас “Leopard 2” танк худалдан авах боломж нээлттэй байгаагийн зэрэгцээ Их Британи НАТО-ийн түншүүдээсээ хүнд хуягт техникээс татгалзах, тус байгууллагад оруулж буй цэргийн хувь нэмрийг эргэн харах талаар саналыг нь авч байгаа аж.
Шинэ саналаас үзвэл Их Британи довтлогч онгоцнуудаараа тэргүүлэхэд анхаарлаа хандуулж, түншүүддээ 50 “Apache” нисдэг тэрэг болон цэнэглэгч, тагнуулын нисдэг тэрэгнүүдийг санал болгох гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
3han tanktai uls baij uur yaah geev