Бидэнд Цонжинболдогоос өөр жуулчдад харуулах Чингисийн хөшөө дурсгал алга

2020 оны 09 сарын 19

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар бцолгохоор тусгасан. Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс тогтвортой нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болох томоохон зорилт тавьсан юм. Энэ хүрээнд Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх зорилт тавьж, аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх сумдад нийт зургаан цогцолбор байгуулна.

Үүнтэй холбоотойгоор өчигөр /2020.09.18/ Байгаль орчин аялал жуулчлалын яам, Соёлын яам, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам хамтран түүхийн салбарын эрдэмтэн мэргэд болон төслийн мэргэжилтнүүдтэй түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын талаар хэлэлцүүлэг хийлээ.

Энэ үеэр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ж.Базарсүрэн: “Түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын тухай их хөрөнгөөр хэдэн шавар овооллоо гэх залуу үеийн төлөөлөл багагүй байх шиг байна. Гэхдээ үгүй юм аа. Өнөөдөр бид үүх түүх, соёлоороо дэлхийд тэргүүлдэг орны нэг. Гэтэл өнөөдрийг хүртэл Цонжинболдогоос өөр бидэнд гадны жуулчинд Чингис хааны тухай харуулах, ярих биет үзмэр, хөшөө дурсгал байхгүй байна. Бид зөвхөн Чингис хааны үр сад гэж омогших, бахархахаас илүүтэй дэлхийд таниулах, сурталчлах, нөгөө талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүгээр дамжуулан эдийн засагтаа дэмжлэг үзүүлэх гэх мэт олон талын ач холбогдол бий.” гэдгийг хэллээ.

Дээрх зургаан цогцолборын барилгын ажил угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2024 оны хоёрдугаар улиралд бүрэн дуусах аж.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.68.7) 2020 оны 09 сарын 21

Эргүү новш вэ, энэ. Төв талбайд Чингис хааны, хөшөө бий Нисэх буудал нь Чингис хааны нэрэмжит, Өндөрхаан хот нь Чингис нэртэй болсон, Цонжинболдог-т хамгийн том морьт хөшөө бий. Үүнээс илүү яах гээд байгаан?

0  |  0
Zochin (73.176.171.37) 2020 оны 09 сарын 20

Ikh ezen chingis haan uhehdee hurtel daruuhan baijee.tuuniig haana orshuulsniig delkhii medehgui medekh ch shaardlaggui bizee.ikh haaniig dursaj hoich ireedui ni mongol bolj baharhakh tuuhtei gedgee sanaj yavagtun.

1  |  0
зочин(202.126.90.48) 2020 оны 09 сарын 19

хөшөөний загвар нь их хааныг маань зөвхөн цээжин биетэй , олон тамгаар тамгалагдан жатгалж байгаа юм шиг муу ёрын билэгдэлтэй санагдсан. төрийн ордны өөдөөс хутга шиг байрига бариулдаг шиг

0  |  0
зочин(122.201.24.35) 2020 оны 09 сарын 19

нѳгѳѳ хуучны дархан хүн бурхан ухаантай гэдэг хайчваа

0  |  0
зочин(122.201.24.35) 2020 оны 09 сарын 19

ард иргэд уг нь сайхан дуу алдмаар бүтээн байгуулалтыг маш их хүсч байгаа шүү дээ ѳѳрсдѳѳ ч гадныхан ч очоод үзэх тийм зүйл хийхгүй байна хийх гээд байгаа зурагнаасаа эхлээд гологдож бас чанаргүй хагас дутуу болоод бгаа учраас шүүмжлээд бухимдаад бна

0  |  0
Зочин(202.55.188.34) 2020 оны 09 сарын 19

Хоолыг нь ахиухан өгчихөөр хэний ч өмнөөс хуцахад бэлэн болдог сургуультай нохойнуудын нэг. Бас болоогүй цолтой гэж байгаа.

1  |  0
Зочин(202.55.188.34) 2020 оны 09 сарын 19

Гүй тэгээд тэрүүгээр яах гээд байгаан? Сум болгонд хөшөө босгох гээ юү?

0  |  0
Top