AНУ, ОХУ, Францын Ерөнхийлөгч Доналд Трамп, Владимир Путин, Эммануэль Макрон нар Уулын Карабахад хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Талууд тус бүс нутагт нөхцөл байдал хурцадсаныг эрс буруушааж, даруй гал зогсоож, урьдчилсан болзолгүйгээр, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны Минскийн бүлгийн туслалцаатай яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалжээ.
Гурван улсын төрийн тэргүүн нар зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн, шархадсан цэрэг, энгийн иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Энэхүү хамтарсан мэдэгдлийг шинжээчид дэлхийн удирдагч нарын хурцадмал асуудлаар гаргасан нэгдмэл байдлын ховор жишээ гэж дүгнэжээ. Сири ч тэр, Донбас, Ираны ч тэр асуудлаар ийм нэгдмэл байр суурь байдаггүй гэж ажиглагчид онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )