Ереван Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлгийн зуучлалын дагуу Уулын Карабахад гал зогсоох талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж Армены Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлгийн даргалагч орнуудын тэргүүн нар Уулын Карабах дахь маргаантай бүсэд хүч хэрэглэснийг хатуу буруушаасныг Ереван бүрэн дэмжиж байна гэж мэдэгдэлд дурдаад Армен сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх байр суурийг баримталж байна гэж онцолжээ. Армен Азербайжаны түрэмгийллийг шийдвэртэй эсэргүүцсэн хэвээр байх ба ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн даргалагч орнуудтай 1994-1995 оны хэлэлцээрийн дагуу гал зогсоох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )