Хятадын халамцуу ханхүү нарын зураг 40 сая ам.доллароор зарагджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Хятадын халамцуу таван ханхүүгийн хуйлмал зураг Хонконгийн “Sotheby’s” дуудлага худалдаагаар 41.8 сая ам.доллароор зарагджээ. Зургийн анхны үнийг 10-15.5 сая ам.доллароор тогтоосон байна.

“Харьж яваа морь унасан халамцуу таван ханхүү”-г дүрсэлсэн хоёр метр урт зургийг XIV зууны Хятадын алдарт зураач Рен Ренфен бүтээжээ. Хааны ордны зураач байсан түүний бүтээлүүдийн /нийт 21 зураг зуржээ/ ихэнх нь музей, хувийн цуглуулгад хадгалагддаг байна. Хуйлмал зураг эзэн хааны цуглуулгад байсан бөгөөд хэд хэдэн хааны тамгын дардас бий. Зурагт морь унасан таван ханхүүг дөрвөн зарцын хамтаар дүрсэлжээ. Ханхүү нарын нэг Ли Лунзи хожим нь Тан улсыг хамгийн удаан хугацаанд захирсан Шуаньзун эзэн хаан юм.

1922 онд “Харьж яваа морь унасан халамцуу таван ханхүү” зургийг Чин улс нуран унасны дараа Хятадын сүүлчийн эзэн хаан Пү И хориотой хотоос авч гарчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
й(139.5.219.186) 2022 оны 02 сарын 18

Гятд малгай юм шиг байхын.

0  |  0
БиМонголХүн(192.82.64.208) 2020 оны 10 сарын 09

Морь Хүн өмссөн хувцас гээд бүгд л яалтачгүй Монгол байна даа. Тайлбарыг нь зөв тавибал

0  |  0
Top