Монголын эдийн засгийн хэлбэлзлийг БОДЛОГО нь даамжруулж байна

2020 оны 10 сарын 12

Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өнгөрсөн баасан гарагт нээлттэй хэлэлцүүллээ.

Энэ жилийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон байгууллагын төлөөллүүдийг түлхүү оролцуулан мөнгөний бодлогын ирэх жилд дэвшүүлсэн зорилтуудын талаар илүү нарийвчилсан мэдээллийг өгсөн гэж Төв банкны зүгээс мэдэгдэж байна. Мөн оролцогчдын санал  бодлыг тусгах үүднээс  хэлэлцүүлгийнхээ агуулгыг өргөжүүлж, үндсэн хоёр чиглэлд зохион байгуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог болсон аж.

Хэлэлцүүлэгт Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай “Уул уурхай ба Урт хугацааны тогтвортой өсөлт” сэдвээр илтгэл танилцуулсан. Дэлхийн банкнаас манай улсад хийсэн эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааны хүрээнд тэрбээр мэдээлэл өгсөн юм.

Тус судалгаа нь Монгол Улсын эдийн засгийн өндөр хэлбэлзлийг тайлбарлахад нэг талаас чиглэсэн байна. Түүнчлэн бодлогын нөлөөллөөр дамжуулан хэлбэлзлийг хянах боломжтой байж болохыг судалгаа харуулж буйг  хэлсэн.

Төсөв, мөнгө, ханшийн бодлого нь  эдийн засгийн хэлбэлзлийг сааруулах ёстой. Гэтэл 2000-2019 оны хоорон дахь нөхцөл байдлыг авч үзэхэд бодлогын хүчин зүйл нь эдийн засгийн хэлбэлзлийг илүү даамжруулж байна. Мөчлөг дагасан шинжтэй байна гэж Б.Даваадалай илтгэлдээ дурдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top