Төмөр замын тээврийн орлого өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

 

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 оны эхний есөн сард 39.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 10.9 сая тонн буюу 21.4 хувиар буурсан байна. Энэхүү бууралтад авто тээврээр тээсэн ачаа 12.6 сая тонн буюу 41.3 хувиар  буурсан нь голлон нөлөөлжээ.


АВТО ЗАМЫН ТЭЭВЭР

Авто тээврээр  оны эхний есөн сард 17.8 сая тонн ачаа, давхардсан тоогоор 98 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 12.6 сая тонн, зорчигчид 30 сая хүнээр тус тус буурсан байна.


ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР

Төмөр замын тээврээр оны эхний есөн  сард 22.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 сая тонн буюу 8.1 хувиар өсжээ.


АГААРЫН ТЭЭВЭР

Агаарын тээврээр  оны эхний есөн  сард 1.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2.3 мянган тонн буюу 54.8 хувиар буурчээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.108) 2020 оны 10 сарын 12

Zorchigchiin ongots iluu ashigtai

0  |  0
Top