Монголын нүүрс Австралийн нүүрсийг орлоно, ГЭВЧ...

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Хонконгийн алдарт South China Morning Post цахим хуудас БНХАУ-ын нүүрсний импортын талаар сэдэв хөнджээ. Ялангуяа Австралитай нүүрсний импортын маргаан үүсгэсэн нь Монголоос импортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлсэн ч ужиг асуудлууд байгааг онцолсон байна. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.


Хятадын тал Австралиас нүүрс импортлохыг хориглосноос хойш гангийн үйлдвэрүүд, цахилгаан станцуудад нүүрсний эрэлт нэмэгдэж эхлэв. Энэ цаг үед Австралийн нүүрсийг орлуулахын тулд Монголоос нүүрс импортолж байгаа юм. Гэхдээ үнэ, чанар, тээвэрлэлтийн асар олон асуудалтай учир Австралийн нүүрсийг орлож чадахгүй байна гэж хятадын үйлдвэрлэгчид шүүмжилж байна.

Австралиас коксжих болон эрчим хүчний нүүрс импортлохгүй байх нь улс төрийн шийдвэр байж болох хэдий ч амьдралаас урган гарсан асуудлууд ар араасаа хөвөрч эхэлсээр...

Хятадын зарим мужуудад нүүрсний импортын үнэ огцом нэмэгдэж, зарим газарт монголоос нийлүүлсэн нүүрс чанарын шаардлага хангахгүй байгаа тул өмнөхөөсөө их хэмжээний нүүрс импортлох шаардлага бий болсоор байна.

Энэ цаг мөчид БНХАУ Австралийн нүүрсийг хамгийн тодоор орлож байгаа. Энэ бол маргаангүй үнэн. Хятадтай хойд хэсгээрээ хиллэдэг энэ АНУ, ОХУ, Канадыг ардаа хаяад орлож байгаа нь дэд бүтцийн асуудалтай холбоотой. АНУ, Канад нь тээвэрлэлтийн хувьд хүнд бэрх замыг туулж байж Хятадад ирдэг. Тэгээд ч худалдааны дайны сүүдэр туссан тул урт хугацааны эрэлтийг хангахад бэрх байдаг юм. ОХУ ч мөн адил ялгаагүй дэд бүтцийн асуудалтай учраас Австрали шиг урт хугацааны, тогтвортой түнш байж чадахгүй. Ийм учраас хаяа дэрлэсэн Монгол нь торойж үлдэж байгаа билээ.

Хэдийгээр улс төр болон газар нутгийн хувьд Монгол Улс хамгийн ойр ч үнэ, чанарын асуудал хэрэглэгчдийн санааг зовоож байна. Австралийн өндөр чанартай нүүрсийг орлож чадахгүй байгаа учраас Австралитай нүүр буруулсан энэ цаг үед хятадын хэрэглэгчид дотоодын өндөр үнэтэй нүүрсэд найдахаас өөр аргагүй болж байгаа юм.

"Монголын нүүрс Австралийг орлож байгаа ч үнэ, чанар, ложистикийн тал дээр хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй байна"

Ямар ч байсан одоо бол Австралиас нүүрс авахгүй байгаа. Улс төрийн шинж чанартай энэ шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Тийм ч учраас Хятадын талаас Австралийн нүүрсний орон зайг нөхөхийн тулд гадаадаас нүүрс импортолж байгаа гэж эх сурвалжууд мэдээллээ. Гэвч улс төр, ложистик гээд олон асуудлыг харьцуулж үзсэн ч Монголоос өөр үр ашигтай хувилбар арга. Тиймээс ойрын хэдэн сард Монголоос импортлох нүүрсний хэмжээ нэмэгдэнэ гэж таамаглаж буй.

“Одоо бол Монгол л хамгийн зөв хувилбар болчхоод байна. Далайд гарцгүй энэ улс Хятадад экспортлох хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа. Өдөрт 1000 гаруй ачааны машинаар нүүрс ачуулж байна” гэж S&P Global компанийн шинжээч  Жеффери Луй ярьжээ.

Одоо үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын коксжих нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж магадгүй юм. Учир нь Монголоос нийлүүлсэн коксжих нүүрсийг ган хайлуулахад ашигладаг учраас тэр. Он эхлэхтэй зэрэгцэн дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлаас шалтгаалж хилээ хааж, үүнээс шалтгаалан нүүрсний нийлүүлэлт тасалдсан.

Энэ хооронд Австрали улс Хятадын эрэлтийг хангахын тулд энэ жил БНХАУ-д сүүлийн гурван жилийн дунджаас илүү хэмжээний нүүрс экспортолсон нь баримт. Дээрээс нь Австралиас нүүрс импортлохгүй байгаа цаг үед Монгол Улс хамгийн ашигтай болж байгаагийн цаад шалтгаан нь хоёр улсын харилцаа бэхжиж эхэлсэнтэй холбоотой. Учир нь улс төрийн тал дээр энэ хоёр улсад тэрсэлдэх, хэн, хэнийхээ эсрэг зогсох ямар ч шалтгаан байхгүй. Тийм ч учраас бусад улсуудыг бодвол Австралийн нүүрсний тасалдлыг нөхөхөд Монгол Улс ч ашигтай хувилбар болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсонтой холбоотойгоор Монгол-Хятад улсууд экспортын 366 нэр төрлийн бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт харилцан үзүүлэхээр боллоо. Хятадын зүгээс ч “Бүс ба Зам” санаачилгаас ашиг хүртэх боломж дээрх гэрээнд нэгдэн орсноор илүү баталгаажлаа гэж мэдээлж байна.

"Өмнө нь Австралийн нүүрс дээр түшиглэж байсан Хятадын гангийн үйлдвэрүүд зах зээл дээр олдож ихтэй байгаа Монголын нүүрсийг арга буюу хэрэглэж байна"

Cathay Innovation компанийн шинжээч Саймон Вү

Гэвч улс төрийн шинж чанартай дээрх шийдвэрийн ачааг Хятадын дотоодын хэрэглэгчид үүрч мэдэхээр байна. Өндөр чанартай Австралийн нүүрсний олдоц муудсан, дээрээс нь Монголын импорт нэмэгдсэн нь яваандаа Хятадын өсөн нэмэгдэж буй эрэлтийг Австрали шиг хангах эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн дотоодын өндөр үнэтэй нүүрсийг авснаар алдагдал нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна.

“Монголын коксжих нүүсрийг Хэбэй мужийн гангийн үйлдвэрүүд ихээр ашиглаж байна. Гэсэн хэдий ч Австралийн коксжих нүүрсний эрэлт өмнөхөөс хамаагүй өсчихлөө. Одоогоор Моонголын коксжих нүүрс л олдоц их байгаа тул үйлдвэрлэлд ашиглаж байна” гэж Cathay Innovation компанийн шинжээч Саймон Вү ярьжээ.

Хятадын өмнөд хэсэгт тээвэрлэлтийн зардлаас шалтгаалан Монголын нүүрсийг хэрэглэхэд хялбар байгаа тухай ярьж байна. Учир нь гэрээний үнэ хямд байдгаас гадна дэд бүтцийн асуудал ч бага тул Монголын нүүрс Австралийг орлож чадаж байна. Гэхдээ тээвэрлэлтийн явцад осол аваарын улмаас тасалддаг гэдгийг мартаж болохгүй.

Хятадын ган үйлдвэрлэгчид богино хугацааныхаа нөхцөл байдлыг харвал дотоодын өндөр үнэтэй нүүрсийг хэрэглэж магадгүй. Гэхдээ энэ нь орлого, зардлын балансыг алдагдуулна гэж шинжээчид таамаглаж байна.

Австралиас нүүрс импортлохгүй байх шийдвэрийн дараа далайгаар тээвэрлэдэг коксжих нүүрсний үнэ огцом буурчээ. Нөгөө талд Австралиуд алдагдал хүлээх бодит шалтгаан нүүрлэсэн тул улс төрийн маргаантай нөхцөл байдлын цаг үед нийлүүлэх өөр түнш хайж буй аж. Ялангуяа тэд Өмнөд Америкийг ихээр сонирхож байгаа гэнэ.  


Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.90) 2020 оны 10 сарын 30

Монголын заяа их юм даа. 10 жилийн өмнө Гашуунсухайтын төмөр замыг олон улсын царигаар барьчихсан болоосой. Зөвхөн энэ боломжийг хясан боогдуулсных нь төлөө Баттулгыг шоронд хийх хэрэгтэй. Зиг ч гэсэн.

2  |  3
Top