БНХАУ-ын Чунчин хотод орших нүүрсний уурхайд нүүрстөрөгчийн хий алдагдаж, улмаар 18 уурхайчин амь насаа алджээ.
Дэлбэрэлт болох үеэр уурхайд нийт 24 уурхайчин ажиллаж байсан аж. Дэлбэрэлтийн нурангиас таван уурхайчинг гаргах ажиллагаа одоо ч үргэлжилж байна.
Дэлбэрэлт болсон Дайшуйдонг уурхай нь 1975 онд байгуулагдсан, 1998 оноос хувьд шилжиж үйл ажиллгааа явуулах болсон. Хамгийн сүүлд дээрх уурхайд 2013 онд осол гарч гурван уурхайчин амиа алдаж байсан юм.
БНХАУ-д он гарснаас хойш уурхайн ослын улмаас 100 уурхайчин амиа алджээ. Уурхайн ослыг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хэрэв аюулгүйн ажиллагааны дэглэм алдагдсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцох аж.
Эх сурвалж: Associated Press
Сэтгэгдэл ( 0 )