Шинжилгээний бичиг хуурамчаар үйлдэж байгааг Хятадын талаас шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Коронавируст цар тахылн нөхцөл байдал хүндэрч байгаагаас шалтгаалан Монголоос нэвтэрч буй жолооч нарт хатуу хяналт тавих болсон.

Тэгвэл Монголын талаас нэвтэрч буй тээврийн жолооч нар шинжилгээний бичиг хуурамчаар үйлдэж байгааг Хятадын талаас буруутгалаа.

БНХАУ-ын нүүрсний зах зээлийн тухай дагнан бичдэг “SXCoal” цахим хуудаст мэдээлснээр “Монголын талаас нэвтэрч буй зарим жолооч шинжилгээний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь батлагдсан учир гаалийн бүрдүүлэлт хийх үйл ажиллагаа удааширсан” гэж мэдээлжээ.

Коронавируст цар тахал дотоодод тархаж эхэлснээс хойш Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх автомашины тоо дөрөв дахин буурсан байна.


Эх сурвалж: SXCoal, Mining

 

 

 

Top