Монголын нийлүүлэлт саарсны дараа Хятадад коксжих нүүрсний үнэ өслөө

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Монголоос нийлүүлэх нүүрсний тээвэр саарсны дараа БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ дөрвөн жилийн дээд хэмжээнд хүрч өслөө.

Монгол Улсын дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэж, сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа нь нүүрсний тээврийг сааруулсан юм. Монголоос нийлүүлэх нүүрсний тээвэр өнгөрсөн аравдугаар сараас хойш бараг 80 гаруй хувиар унажээ.

“Монголын гаалийн бүрдүүлэлт коронавирусээс шалтгаалж буурсан нь коксжих нүүрсний үнэ огцом өсөх нэг шалтгаан болсон” гэж “Hexun Futures” компанийн шинжилгээнд дурдсан байна.

Тухайлбал Далянь боомт дээр коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 4.1 хувиар өсөж 1535 юаньд хүрчээ.

БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьсны дараа Монгол Улс топ нийлүүлэгч болж байсан ч коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдэж байгаагаас шалтгаалан нийлүүлэлт нь саараад байна.

Энэ жилийн тухайд коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан II-III сарын хооронд зургаан долоо хоногийн турш Монгол Улс хилээ хааж байсан юм.

Монгол Улсад тогтоосон хөл хорионы хатуу дэглэм энэ сарын 11-ний өдөр буурах хүлээлттэй байна.


Эх сурвалж: Mining

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
сүр сүр(64.119.17.176) 2020 оны 12 сарын 06

хэхэ, мань хэдэн дурак нэг иймэрхүү сүртэй сүртэй өнгө аястай санхүү мөнгөний мэдээ уншаад л хоосон өлөн тархины эсээ тэжээж хэсэг баясах юм даа. Тэр өмхий тэрбум хүмүүст мань хэдийн нүүрс нь бүрэн тасарлаа ч яалаа, амьдрах аргаа олохоос хойш. Мань хэд ч гэсэн тэнэг царайлаад, мөнхөд л тэнэг байсан, малаа маллаад л, нэгэндээ худлаа хэлээд л хулгайлж тоноод л явна. Хорвоо эргэдгээрээ эргэсээр...

0  |  0
(192.82.78.155) 2020 оны 12 сарын 07

MONGOLCHUUD L HUJAAG TEJEEJ BAINADA UNENDEE,BIDNII BAYALGAAR L HUJAANUUD UDII ZEREGTEI DELHIID GANTS 1 HUDAG BOLSON BOLOHOOS

1  |  0
Алтанхуяг(103.57.94.94) 2020 оны 12 сарын 06

Хүрэлсүх гэж чадваргүй хүн ерөнхий сайд хийхээ л больчих

1  |  1
3 сая(202.179.25.144) 2020 оны 12 сарын 06

3 сая гаруй монгол хүмүүсийн өмч болох коксжсон нүүрсний борлуулалтыг цөөхөн тооны эрх мэдэлтнүүд мэдэн будлиад байгаа нь доромжлол биш гэж үү. Монголчууд өөрийн өмчөө захриран зарцуулах цаг болсон юм биш үү? Коммунистуждын хар савраас засгаа өмчөө салгаж авцгаа монголчууд аа

0  |  1
Top