Пенсилван мужид САНАЛ ТООЛЛОГО долоо хоногийн сүүл хүртэл үргэлжилнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна.

АНУ-ын сонгуулийн дүнд чухал нөлөө үзүүлдэг мужуудын нэг болох Пенсилван мужид саналын тооллого энэ долоо хоногийн сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж “The New York Times” сонинд мэдээлжээ.

Урьдчилсан санал хураалтын дүнг лхагва гарагийн өглөөнөөс эхлэн гаргаж байгаа аж. Тус мужийн амбан захирагч Том Вулфын мэдээлснээр, тус муж шуудангаар илрүүлсэн хагас сая гаруй саналын хуудсыг мөн тоолох бөгөөд бүх саналыг бүрэн дүүрэн оруулж, тоолно гэж амлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top