Oxford Economics байгууллагын ес болон аравдугаар сарын төсөөллөөр дэлхийн эдийн засаг энэ онд 4.4 хувиар агшиж, ирэх онд 5.4 хувиар өсөхөөр байна.
Дэлхийн ДНБ хоёрдугаар улиралд огцом агшсан үзүүлэлттэй байсан бол гуравдугаар улирлын буюу сүүлийн саруудын үзүүлэлтүүдийг харахад сэргэлт бий болох хандлагатай байна.
Гэхдээ цар тахлын өмнөх 2019 оны сүүлийн улирлын ДНБ-ий түвшинтэй харьцуулахад энэ оны гуравдугаар улирлын ДНБ-ий үзүүлэлт 4 гаруй хувиар доогуур байгаа юм. Энэ нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үеэр ч ажиглагдаагүй том уналт гэж тус байгууллага онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )